Dark Light
Спорт | 2025-02-10

Т.ТӨГӨЛДӨР 21 ДҮГЭЭР БАЙРТ ХУРДАЛЛАА

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

БНХАУ-ын Харбин хотод Азийн өвлийн спортын IX наадам дөрөв дэх өдрөө болж байна. Өнөөдөр гүйлтийн тэшүүрийн эрэгтэйчүүдийн 500 метрийн зайд 11 орны 24 тамирчин уралдсан бол манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Бат-Оргилын удирдлага дор Т.Төгөлдөр өрсөлдөж 43.16 секундын амжилтаар 21 дүгээр байрт хурдаллаа. 

Энэ зайд БНХАУ-ын тамирчин түрүүлсэн бол удаах байрт Япон, БНСУ-ын тэшүүрчид орлоо. “Харбин-2025” Азийн наадмын Монголын багийн залуу оролцогч (17 настай)-ын нэг болох Т.Төгөлдөр нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын ахлах ангийн сурагч бөгөөд Азийн наадмын бэлтгэл сургуулилтаа нутагтаа өөрийн багш Б.Орнобиш, Г.Батмагнай нарын удирдлага дор хангасан байна. Т.Төгөлдөр маргааш 1000 метрийн зайд уралдах хуваарьтай юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11