Dark Light
Гадаад | 2026-10-12

“R4” БҮЛГИЙН ОРНУУД ЭР-РИЯДЫН НИСЭХ ОНГОЦНЫ БУУДАЛ РУУ ХИЙСЭН ХАЛДЛАГЫГ ЭРС БУРУУШААВ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Аравдугаар сарын 10-ны өдөр Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотын Хаан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал халдлагад өртсөний улмаас 12 хүн амиа алдаж, 309 хүн бэртэж шархадсан тухай Zogii.mn мэдээлж байсан билээ.

Йемен дэх Ираны дэмжлэгтэй Хусит зэвсэгт бүлэглэл Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотын олон улсын нисэх онгоцны буудал руу цуврал халдлага үйлдсэнийг Турк, Пакистан, Египет болон Саудын Араб улсууд эрс зэмлэн буруушаав. Тэд хамтарсан мэдэгдэлдээ уг үйлдлийг “ямар ч шалтгаанаар зөвтгөх эсвэл хүлээн зөвшөөрөх боломжгүй, бүс нутгийн тогтвортой байдалд заналхийлсэн аюултай хурцадмал байдал” хэмээн тодорхойллоо.

Цуврал халдлагын улмаас олон зуун хүн өртөж, амь үрэгджээ

Саудын Арабын эрх баригчдын мэдээлснээр, ням гарагт Эр-Риядын олон улсын нисэх онгоцны буудал руу хийсэн шинэ халдлагын улмаас нэг хүн амиа алдаж, арав орчим хүн бэртэж гэмтсэн байна. Үүнээс ердөө нэг өдрийн өмнө Хуситуудын пуужингийн цохилтод өртөж 13 хүн амь үрэгдэн, 300 гаруй хүн шархадсан тухай мэдээлэл байгаа юм. Олон улсын энх тайван, аюулгүй байдалд заналхийлж буй энэхүү халдлагуудын үр дагаврыг Хусит бүлэглэл бүрэн хариуцах ёстойг холбоотнууд сануулж, зэвсэгт ажиллагаагаа болзолгүйгээр нэн даруй зогсоохыг шаардав.

“R4” бүлэг ба хамтын хамгаалалтын гэрээ идэвхжсэн нь

Бүс нутгийн хүчирхэг дөрвөн гүрэн болох “R4” бүлэг Саудын Арабын бүрэн эрхт байдал, аюулгүй байдлыг хамгаалахад бэлэн байгаагаа баталлаа. НАТО-гийн гишүүн Турк болон цөмийн зэвсэгт Пакистан улсууд өнгөрсөн наймдугаар сард Саудын Арабтай батлан хамгаалахын хамтарсан гэрээ байгуулсан бөгөөд үүний дагуу аль нэг тал руу халдсан тохиолдолд хамтдаа сөрөн зогсох үүрэг хүлээсэн юм. Халдлага эрчимжсэнтэй холбогдуулан холбоотнууд Саудын Арабт өөрсдийн цэргийн хүч болон техникийн чадавхийг “түргэн хугацаанд байршуулах” хамтын үүргээ хэрэгжүүлэхээр тохиролцжээ.

Турк улс хамгаалалтын болон техникийн тусламж илгээж байна

Турк улсын Гадаад хэргийн сайд Хакан Фидан мэдэгдэхдээ, Анкара Саудын Арабт ямар хэлбэрээр тусламж үзүүлэх боломжтойг үнэлж байгаа ч одоогоор довтолгооны ажиллагаанд оролцох болон явган цэрэг илгээх асуудлыг үгүйсгэсэн байна. Засгийн газрын эх сурвалжуудын мэдээлснээр Турк улс Эр-Риядад голчлон хамгаалалтын болон техникийн тусламж үзүүлж байгаа бөгөөд Улаан тэнгисийн навигацийн аюулгүй байдлыг хангах Саудын Арабын тэргүүлсэн эвсэлд нэгджээ. НАТО-гийн хоёр дахь том армитай, батлан хамгаалах хүчирхэг үйлдвэрлэлтэй Туркийн парламент уг батлан хамгаалах хамтарсан гэрээг ирэх өдрүүдэд албан ёсоор соёрхон батлахаар зэхэж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10