Dark Light
Гадаад | 2026-11-05

"iPHONE"-ИЙ ХАМГИЙН ӨНДӨР ХАМГААЛАЛТТАЙ ГОРИМЫГ "AIRDROP"-ООР ХАКЕРДАЖ ЧАДЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

"Apple" компанийн кибер халдлагын өндөр эрсдэлтэй хэрэглэгчид болох улс төрчид, сэтгүүлчдэд зориулан бүтээсэн "Lockdown Mode" (Блоклох горим)-ыг хортой PDF файлаар дамжуулан анх удаа хакердаж, хамгаалалтыг нь устгасан ноцтой хэрэг гарлаа. Халдлагыг идэвхжүүлэхийн тулд хэрэглэгч ердөө "AirDrop"-оор ирсэн баримт бичгийг хүлээн авахад л хангалттай байсан аж.

Хамгийн аюултай нь, уг халдлага нь утсаа унтрааж асаах, тэр байтугай бүр хамгийн сүүлийн үеийн iOS 27.2 үйлдлийн системийн шинэчлэлт (update) хийсэн ч системд хадгалагдан үлдэж байна.

Халдлага хэрхэн өрнөдөг вэ?

"Lockdown" горим нь угтаа утсаар дамжих элдэв зураг, файл, холбоосуудын кодыг урьдчилан шалгаж, аюултай файлыг шууд хаах зориулалттай. Гэвч хакерууд энэ удаад хамгаалалтын системийг нь хуурч чадах "PDF" бүтцийг боловсруулжээ.

  1. Файл илгээх: Халдагч этгээд хохирогчийн ойролцоо байхдаа "AirDrop"-оор тусгайлан бэлдсэн хортой PDF файлыг илгээнэ.

  2. Хэрэглэгчийн үйлдэл: Утасны эзэн файлыг хүлээн авах (Accept) товчийг дармагц утасны системд "Lockdown" горимын ажиллагааг дотроос нь гацаах вирус идэвхжинэ.

  3. Бүрэн хяналт: Үүний дараа вирус утасны гүн дэх системийн эрхүүдийг өөртөө авч, утас шинэчлэгдсэн ч арилахгүйгээр байрлалаа хадгалдаг байна.

Хэрэглэгчид хэрхэн сэргийлэх вэ?

"Apple" компани энэхүү хамгаалалтын аюултай цоорхойг нөхөх яаралтай хамгаалалтын багц гаргахаар ажиллаж байна. Тэр болтол дараах аюулгүй байдлыг хангахыг зөвлөлөө:

  • AirDrop-оо хязгаарлах: Утасныхаа AirDrop тохиргоог "Everyone" (Бүгд) биш, зөвхөн "Contacts Only" (Зөвхөн хадгалсан дугаарууд) эсвэл бүрмөсөн хаах (Receiving Off).

  • Танихгүй файл авахгүй байх: Гудамжинд эсвэл олон нийтийн газарт явж байхдаа танихгүй хүнээс ирсэн ямар ч төрлийн файл, зургийг хүлээн авахаас эрс татгалзах.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08