Dark Light
Гадаад | 2026-11-06

КИМ ЖОН УН АРДЫН ДЭЭД ХУРЛЫН ХОЁР ДЭД ДАРГЫНХАА НЭГИЙГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | Yonhap

БНАСАУ Төрийн байгуулалтын дэд даргаа албан тушаалаас нь чөлөөлж, Барилга болон Үнэт металлын тухай хуулиуддаа өөрчлөлт орууллаа.

БНАСАУ (Хойд Солонгос)-ын парламент буюу Ардын Дээд Хурлын (АДХ) Байнгын хороо Тэргүүлэгчдийн хуралдаанаа зохион байгуулж, хурлын дэд дарга болон нэгэн гишүүнийг албан тушаалаас нь чөлөөлж, хоёр хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шийдвэр гаргасан талаар тус улсын төрийн төв мэдээллийн цахим суваг мэдээлжээ.

БНАСАУ-ын 15 дахь удаагийн Ардын Дээд Хурлын Байнгын хорооны хоёрдугаар бүгд хуралдаан пүрэв гарагт Мансудэ ордонд болсон бөгөөд хуралдааныг АДХ-ын Байнгын хорооны дэд дарга Ким Хён Сик даргалан явуулсан байна.

Нэг. Албан тушаалаас чөлөөлсөн шийдвэр

Хуралдаанаар Ардын Дээд Хурлын дэд дарга нарын нэг болон Байнгын хорооны нэг гишүүнийг эргүүлэн татах буюу үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Албан ёсны мэдээнд хэнийг, ямар шалтгаанаар чөлөөлсөн талаар тодорхой дурдаагүй байна.

Гэвч тус хурал даргалагчдыг ажиглавал,Ардын Дээд Хурал нь Ким Хён Сик болон Ри Сон Гвон гэсэн хоёр дэд даргатай бөгөөд хуралдааныг Ким Хён Сик даргалсан тул ажлаасаа чөлөөлөгдсөн хүн нь Ри Сон Гвон байх өндөр магадлалтай гэж шинжээчид үзэж байна. Ри Сон Гвон нь өмнө нь тус улсын Гадаад хэргийн сайд (2020-2022 он), хоёр Солонгосын харилцааг хариуцсан Эх орноо тайвнаар нэгтгэх хорооны дарга зэрэг чухал албан тушаалуудыг хашиж байсан бөгөөд энэ оны гуравдугаар сард ДАХ-ын Байнгын хорооны дэд даргаар томилогдож байжээ.

Хоёр. Барилга болон Үнэт металлын хуулийн өөрчлөлт

Мөн тус хуралдаанаар Барилгын тухай хууль болон Үнэт металлын удирдлага, зохицуулалтын тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах тогтоолыг баталсан боловч хуулийн нарийвчилсан заалтуудыг олон нийтэд мэдээлээгүй байна.

Шинжээчдийн таамаглаж буйгаар Барилгын тухай хуулийн өөрчлөлт нь тус улсын удирдагч Ким Жон Уны санаачилсан орон нутгийг хөгжүүлэх томоохон бодлоготой холбоотой байж магадгүй ажээ.

  • Орон нутгийн хөгжлийн бодлого: 2024 оноос эхэлсэн уг бодлогын хүрээнд 10 жилийн хугацаанд жил бүр Хойд Солонгосын 20 хот, мужид орчин үеийн үйлдвэр, эмнэлэг болон бусад үйлчилгээний байгууламжуудыг барьж, хот хөдөөгийн ялгааг арилгах зорилго тавин ажиллаж байгаа юм.

  • Удирдагчийн чиглэл: Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өмнө нь орон нутгийн эдийн засгийг шинэчлэн өөрчлөхийн тулд Барилгын тухай хуулийг улам төгс болгож, нэмэлт засвар оруулах шаардлагатайг онцолж байжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08