Dark Light
Гадаад | 2026-11-06

КАНАДАД ЭЭЖ, ОХИН ХОЁРЫГ ХӨНӨӨСӨН ДОГШИН ГРИЗЛИ БААВГАЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Канадын Бритиш Колумб мужийн төв эрэгт орших Белла Кула (Bella Coola) бүс нутагт өнгөрсөн амралтын өдрүүдээр нэгэн ээж, охин хоёр гризли баавгайн дайралтад өртөж, харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан тул байгаль хамгаалагчид уг догшин баавгайг эрэн хайж эхэлжээ.

Бямба гарагийн орой охин Сэла Рид эгчтэйгээ утсаар яриагүй төдийгүй, маргааш өглөө нь гэхэд ээж, охин хоёроос ямар ч сураг гараагүй тул ар гэрийнхэн нь сандарч, цагдаагийн газарт хандсан байна. 

Цагдаагийн ажилтнууд тэдний машиныг замын эхлэх цэгээс олсон бөгөөд эрэн хайх ажиллагааг тусгай нохой болон нэмэлт хүчтэйгээр явуулсны эцэст далайн эргээс холгүй орших бартаат замаас эхлээд ээжийнх нь, дараа нь охиных нь цогцсыг олсон байна. Баавгай авласан идэш тэжээлээ мөчир, ургамлаар далдлан нуудаг зуршилтай бөгөөд охины цогцсыг яг ийм нуувчнаас олсон байна. Баавгайн дайралтын улмаас цогцсууд маш ихээр тас татуулан, зэрэмдэглүүлсэн байсан учир ээж, охин хоёрыг ердөө өмссөн хувцас болон биен дээрх жижиг шивээсээр нь л баримжаалан таньжээ. Албан ёсны таних ажиллагааг ДНХ болон шүдний хэвээр баталгаажуулахаар шүүх эмнэлгийн шинжилгээ үргэлжлүүлж байна.

Тус аймшигт хэрэг өнгөрсөн 2025 оны 11 дүгээр сарын 20-нд гризли баавгай сургуулийн сурагчид болон багш нарын бүлэг рүү дайрч, 11 хүнийг шархдуулж байсан газраас ердөө 3-4 километрийн зайд болсон аж. 

Байгаль хамгаалагчдын албаны байцаагч Жефф Тайрын мэдээлснээр, өнгөрсөн жилийн догшин баавгайг хэзээ ч барьж чадаагүй ч ДНХ-ийн дээжийг нь цуглуулж авсан байжээ. Одоо албаныхан шинэ занга тавьж, энэ удаагийн халдлагад нэг болон түүнээс дээш баавгай оролцсон уу, мөн өнгөрсөн жилийн сурагчид руу дайрсан баавгай мөн үү гэдгийг тодорхойлохоор ажиллаж байгаа юм.

Орон нутгийн Нухалк (Nuxalk) үндэстний захиргааны дарга Терри Вэббер энэ хэрэг нь өнгөрсөн жилийн халдлагын улмаас цочролд орсон иргэдийг дахин айдаст автуулж байгааг дурдаад, орон нутагт хөл хорио тогтоож, сэтгэл зүйн тусламж үзүүлж эхэлснийг мэдэгдсэн юм. Амиа алдсан Женни Балкаррас нь урлагийн засалч уран бүтээлч байсан бөгөөд өмнө нь Аляскад амьдарч байсан, зэрлэг байгаль, ан амьтдын дунд амьдрах арвин туршлагатай, ухаалаг нэгэн байсныг гэр бүлийнхэн нь дурсан харамсаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08