Монгол Улсын АИ-92 автобензины хэрэгцээг хангах зорилгоор ОХУ-аас орж ирэх импортын хэмжээг сүүлийн саруудад тогтмол нэмэгдүүлж байна. Тухайлбал, манай улс 7 дугаар сард 47,844 тонн (нийт хэрэгцээ 100,000 тонн) АИ-92 автобензин импортолж байсан бол 8 дугаар сард 67,937 тонн (нийт хэрэгцээ 90,000 тонн), 9 дүгээр сард 64,573 тонн (нийт хэрэгцээ 90,000 тонн), 10 дугаар сард 67,129 тонныг тус тус импортолсон байна.
Мөн ирэх 11 дүгээр сард 80,000 тонныг авахаар захиалга албан ёсоор хийгдээд байгаа юм. Эдгээр саруудад Монголын аж ахуйн нэгжүүд (ААН) АИ-92 автобензин дээр сар бүр 100,000 тонноос давсан худалдан авалт хийх хүсэлтийг Оросын талд тавьж байжээ.
Reuters агентлагийн мэдээлснээр, ОХУ-ын дотоодын нефтийн бүтээгдэхүүний хомсдлын улмаас 2026 оны 7 дугаар сард Монголд экспортлох моторын түлшнийхээ нийт хэмжээг 6 дугаар сарын 186,400 тонноос 173,000 тонн болгон бууруулаад байсан юм. Нийлүүлэлт ийнхүү татарсан гол шалтгаан нь Оросын дотоод зах зээлийн хомсдол байсныг тус улсын зүгээс өөрсдөө хүлээн зөвшөөрсөн байна.
ТАТАР МАЙДАР







Эдийн засаг




