АНУ-ын Нууц албанаас Цагаан ордны ойролцоо автомашин дотроо олон тооны галт зэвсэг авч явсан, Ерөнхийлөгч Дональд Трампын амийг хөнөөх тухай "толгой дотор нь сонсогдох дуу хоолойнуудын" дагуу явж байсан гэх сэжигтнийг саатуулан, яллах дүгнэлт үйлдсэн байна. Уг хэрэг Пүрэв гарагийн шөнө (2026.11.05) гарчээ.
"Толгой доторх дуу хоолой" ба хулгайн машин
Дотоод аюулгүй байдлын яамны (DHS) мэдээлснээр, Цагаан ордны ойролцоо зогсож байсан сэжигтэй автомашиныг Нууц албаны ажилтнууд шалгахаар очих үед уг баривчилгаа хийгдсэн байна. Сэжигтэн этгээд болох Ронни Йордрикс Гуанипа Кринос (Ronny Yordrix Guanipa Chrinos) нь толгой дотор нь сонсогдох нууцлаг дуу хоолой түүнийг "Нийслэл Вашингтонд очиж, Бүгд найрамдах намын Ерөнхийлөгчийн амийг хөнөөхийг тушаасан" хэмээн мэдүүлжээ.
Ажилтнууд түүний унаж явсан автомашиныг шалгахад дараах зүйлс тогтоогдсон байна. Үүнд:
-
Тухайн тээврийн хэрэгслийг хулгайд алдагдсан гэж бүртгэсэн байсан,
-
Машины дотроос нэг урт винтов болон 3 өөр төрлийн галт зэвсэг олдсон,
-
Түүнчлэн хэдэн арван тооны бууны сум хураан авчээ.
Хууль бус цагаач
Албаныхны мэдээлж буйгаар сэжигтэн Кринос нь Венесуэл улсаас гаралтай бөгөөд 2024 оны 3 дугаар сард Техас мужаар дамжин АНУ-ын хилээр хууль бусаар нэвтэрсэн цагаач байсан аж.
АНУ-ын Дотоод аюулгүй байдлын сайд Маркуэйн Маллин "Манай Нууц албаны зоригт ажилтнуудын ачаар автомашиндаа гурван галт зэвсэг нууж явсан хууль бус цагаачийг Цагаан ордны ойролцоо, хэн нэгэнд хохирол учруулж амжихаас нь өмнө баривчиллаа" хэмээн мэдэгдэв. Одоогоор сэжигтэн АНУ-ын Маршалын албаны (US Marshals Service) цагдан хорих газарт саатуулагдаж байна. Дональд Трампыг өнгөрсөн жил албан тушаалдаа эргэн ирснээс хойш түүний болон гэр бүлийнх нь амь насанд заналхийлсэн цуврал халдлага, заналхийллийн хамгийн сүүлийн тохиолдол нь энэ болж байна.
ТАТАР МАЙДАР







Гадаад




