Dark Light
Нийгэм | 2026-11-07

НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫГ АВРАХААР БНХАУ ГАР СУНГАЛАА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Түймэрт өртсөн экосистемийг Монгол Улс, БНХАУ хамтран сэргээнэ

Халхгол сумын нутагт орших, Хянганы нурууны экосистемийн чухал хэсэг болох Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан ой хээрийн түймрийн уршгийг арилгах, байгаль орчныг нөхөн сэргээх чиглэлээр Монгол, Хятад хоёр улс нягт хамтран ажиллахаар боллоо. 

Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Шүрэнчулууны Батбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Хэргийг түр хамгаалагч Цао Ли тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, энэхүү асуудлыг хэлэлцсэн байна. 

Хил дамнасан хамтын ажиллагаа ба шинжлэх ухааны арга зүй

Талууд түймэрт өртсөн хилийн бүс орчмын экосистемийг сэргээхэд Хятад улсын туршлага, арга зүйг нэвтрүүлэх, хамтарсан судалгаа хийх, урт хугацааны мониторингийн хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр онцолсон гол чиглэлүүд: 

Цогц үнэлгээ: Нөмрөгийн түймрийн хохирлыг зөвхөн шатсан талбайн хэмжээгээр бус, хөрс, ургамал, ан амьтан, байгалийн харилцан хамааралтай үйл явцад үзүүлсэн нөлөөгөөр нь цогцоор нь судлах шаардлагатай.

Эрдэмтдийн оролцоо: Хоёр орны эрдэмтэд, төрөлжсөн институтуудыг үе шаттай нөхөн сэргээх ажилд татан оролцуулах нь биологийн олон янз байдлыг хамгаалахад амин чухал үүрэгтэй. [1]

Байгалийн аясаар нөхөн сэргэх чадвар: Түймэрт өртсөн болон өртөөгүй бүс нутгийн экологийн нөхцөлийг харьцуулан судалж, байгаль өөрөө нөхөн сэргэх чадварыг нь үнэлсний үндсэн дээр шинжлэх ухааны үндэслэлтэй арга хэмжээг сонгоно. 

Түүнчлэн талууд ирээдүйд гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангахад илүү нягт уялдаа холбоотой ажиллахаа илэрхийлэв. Энэхүү хамтын ажиллагаа нь Нөмрөгийн дархан цаазат газрын экосистемийг сэргээхээс гадна цөлжилттэй тэмцэхэд бодит үр дүн авчирна гэдэгт талууд итгэлтэй байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08