Сенегал улсын Дакар хотноо зохион байгуулагдаж буй "Дакар 2026" Залуучуудын зуны олимпын наадмын 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд манай улсын шигшээ баг Аргентины шигшээ багтай тоглож, 10-21 гэсэн харьцаатай хожигдлоо.
Энэ бол хэсгийн шатны (Pool B) хоёр дахь тоглолт байлаа.
Аргентины шигшээ баг маш давамгай тоглолт үзүүлсэн бөгөөд тэдний тоглогч Энзо Рот (Enzo Roth) ганцаараа 10 оноо авч багтаа хожил авчирчээ.

Манай баг эхний тоглолтоо Венесуэлийн шигшээ багийн эсрэг хийж, маш өрсөлдөөнтэй, сонирхолтой тоглолтын эцэст 21-19 харьцаатайгаар ялалт байгуулаад байсан юм.
Хэдийгээр Аргентинд хожигдсон ч Монголын шигшээ баг хэсгээсээ 2-р байраар хасагдах шатанд шалгарлаа. Тэд хасагдах шатанд ирэх Ням гарагт талбайн эзэн Сенегал улсын шигшээ багтай тоглохоор болоод байна.
ТАТАР МАЙДАР







Спорт




