Dark Light
Гадаад | 2026-11-07

ГАИТИЙН ЗЭВСЭГТ БҮЛЭГЛЭЛИЙН БАС НЭГЭН ТОЛГОЙЛОГЧ УСТГАГДАЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Гаити улсын эрх баригчид тус улсын хамгийн аюултай зэвсэгт бүлэглэлийн гол удирдагчдын нэг болох Матиас Саинтил (Mathias Saintil) устгагдсаныг албан ёсоор баталлаа. Гаитигийн Ерөнхий сайд Аликс Дидье Фис-Эме өөрийн X (Twitter) хуудсаараа дамжуулан "Улс орноо дээрэмчид, зэвсэгт бүлэглэлийн савраас чөлөөлөх тэмцэл тууштай үргэлжлэх болно. Одоо дахин нэг зэвсэгт бүлэглэлийн толгойлогч үгүй боллоо" хэмээн мэдэгдсэн байна. 

Дроны цохилт ба бүлэглэлийн хохирол

Хүний эрхийг хамгаалах үндэсний сүлжээний (RNDDH) тайланд дурдсанаар, Саинтил нийслэл Порт-о-Пренс хотын захын зэвсэгт бүлэглэлүүдийн хяналтад байдаг Бостон дүүрэгт Матиас Саинтил дроны цохилтод өртөж, хэвлийн хэсэгтээ хүнд шархадсан байна. Тэрээр эмнэлгийн тусламж авч байгаад шархаа даалгүй нас баржээ. Энэхүү үйл явдал нь 2024 оноос хойш Гаитигийн зэвсэгт бүлэглэлүүдийн удирдлагын бүтцэд өгч буй хамгийн том цохилтуудын нэг гэдгийг ажиглагчид онцолж байна.

Хүний эрхийг хамгаалах үндэсний сүлжээ буюу The Réseau National de Défense des Droits Humains (RNDDH) бол Гаити улсын хүний ​​эрхийн хяналт-шинжилгээний тэргүүлэх байгууллага юм.

Монгол генерал Б.Эрдэнэбат болон Монголын тусгай бүлэг

Дашрамд дурдахад, Гаити улсад үүсээд буй хямралыг намжаах НҮБ-ын олон улсын ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний төлөөлөл болох Бригадын генерал Батсуурийн Эрдэнэбат болон манай тусгай салбарынхан үүрэг гүйцэтгэж байгаа билээ.

Түүнчлэн 2026 оны 9-р сарын 22-ний Мягмар гарагт Ерөнхий сайд Аликс Дидье Филс-Эйме НҮБ-ын төв байранд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй уулзаж, хоёр тал бусад асуудлын зэрэгцээ Гаити дахь аюулгүй байдлын нөхцөл байдал, тэр дундаа Гэмт бүлэглэлтэй тэмцэх хүчний (FRG) үйл ажиллагааг үргэлжлүүлэх талаар хэлэлцсэн юм. Тус хүчнийг Монгол Улсын командлагч Эрдэнэбат Батсуурь удирдаж байгаа юм.

Сальвадорын цэргүүдийн дэмжлэг

Уг амжилттай ажиллагаа нь Гаитигийн хууль сахиулагчид  тус улсад шинээр байрлаад буй Сальвадорын зэвсэгт хүчний хамтарсан аюулгүй байдлын тусгай кампанит ажлын үр дүнд хийгджээ. Өнгөрсөн сард НҮБ-ын дэмжлэгтэй олон улсын хүчний Сальвадорын 4 гишүүн зэвсэгт бүлэглэлийн отолтонд орж сураггүй болсны дараа Сальвадор улс Гаити руу 2,000 орчим цэрэг илгээгээд байсан юм. Гаитигийн засаг захиргаа хойшлогдоод буй бүх нийтийн сонгуулийг явуулахаас өмнө нийгмийн тогтвортой байдлыг бүрэн сэргээхээр ийнхүү шат дараатай арга хэмжээ авч байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08