Dark Light
Гадаад | 2026-11-08

КРАКОВЫН ХАЛДЛАГА ҮЙЛДЭГЧ АЛЛАГАА ГЭР БҮЛЭЭСЭЭ ЭХЛҮҮЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Краков хотын төвд зэвсэгт халдлага үйлдсэн 24 настай Михал О. нь олны хөлийн газар гал нээхээсээ өмнө өөрийн аав, ээж, төрсөн эгч гээд гэр бүлийнхээ гурван хүний амийг гэртээ хөнөөсөн байсныг Польшийн прокурорын газраас тогтоожээ. 

Халдагч этгээд гэр бүлээ устгасныхаа дараа хотын төв талбайд ирж, AR-15 хагас автомат винтов буугаар иргэд рүү гал нээсэн бөгөөд халдлагын улмаас зургаан хүн амиа алдаж, 15 хүн шархадсан байна. Шархадсан иргэдийн дунд ХБНГУ, Австри, Португал, Орос болон Их Британийн жуулчид байгаа юм.

Халдлага үйлдэгчийг анхны дохио авснаас хойш ердөө гурван минутын дотор цагдаагийн хоёр алба хаагч буудан шархдуулж аюулгүй болгосон байна. Халдагчийн машинаас нэмэлт зэвсэг, асар их хэмжээний сум олдсон тул цагдаа нар шуурхай ажиллаагүй бол илүү их гарз хохирол учруулж болох байсныг Дотоод хэргийн сайд Марцин Кервиньский мэдэгдлээ. 

Ерөнхий сайд Дональд Туск баатарлаг гавьяа байгуулсан цагдаагийн ахлах ажилтнууд болох Якуб Кулик, Артур Мораньский нарыг олон зуун хүний амийг аварсаныг онцлоод, тэдний биеийн байдал хүнд, хамгийн шилдэг тусламж үйлчилгээг авч байгааг мэдээлэв. Мөн халдагч этгээд нь хэт барууны үзэлтэй, радикал бүлэглэлийг дэмжигч байсан бөгөөд цэргийн хувцас өмссөн байсан ч Польшийн армид алба хааж байгаагүй болохыг хуулийнхан албан ёсоор баталлаа.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08