Dark Light
Гадаад | 2026-11-17

АНУ-ЫН ТЭНГЭРТ ДАЛАЙН ЗАЛХАГ ХЭЛБЭРТЭЙ ҮЛ МЭДЭГДЭХ БИЕТҮҮД ҮЗЭГДСЭЭР БАЙНА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

АНУ даяар “далайн залхаг” хэлбэртэй үл мэдэгдэх нисдэг биетүүдийн дүрс бичлэг олон нийтийн сүлжээнд тархаж, дуулиан тариад байна. Саяхан Аляскийн цэргийн баазын дээгүүр ийм хачирхалтай биет хөвж буй бичлэг цацагдсаны дараа Оклахома мужийн Талса хотын нисэх буудлын ойролцоо мөн ижил төрлийн үзэгдэл бүртгэгджээ.

Талсагийн нисэх буудлын ойролцоох бичлэг

Оклахома мужийн Талса хотын нэгэн оршин суугч олон улсын нисэх онгоцны буудал руу газардахаар ойртон ирж буй онгоцны бичлэгийг хийж байхдаа тэнгэрт хөвж буй ер бусын биетийг санамсаргүй буулгаж авчээ. Бичлэг дээр зорчигч тээврийн онгоц уг биетийн яг доогуур нисэж өнгөрөх тэр агшинд арын хэсэгт харагдах хачирхалтай дүрс тодхон харагдана. Эдгээр үзэгдлийг зарим хүмүүс зориудаар хийсэн хуурамч эвлүүлэг хэмээн үзэж байгаа бол зарим нь бодит зүйл байж магадгүй хэмээн эргэлзэж байна.

Аляскийн цэргийн бааз ба Пентагоны шинжээчийн тайлбар

Үүнээс өмнө Аляска мужийн Анкориж хотод орших Элмендорф-Ричардсоны нэгдсэн цэргийн баазын ойролцоо олон урт унжлагатай, бараан өнгийн биет агаарт хөвж буй бичлэгийг нутгийн иргэн Сара Жейн Осборн нийтэлсэн юм. Тус цэргийн баазын зүгээс бичлэгийн талаар мэдэж байгаа ч нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй гэдгээ мэдэгджээ.

Харин Пентагоны Үл мэдэгдэх гаж үзэгдлийг судлах газрыг (AARO) тэргүүлж байсан доктор Шон Киркпатрик сошиал медиа дахь сошиал медиад орж чанар нь муудсан бичлэгт үндэслэн яаран дүгнэлт хийхээс болгоомжлохыг сануулсан байна. Тэрээр Аляскийн бичлэг дээрх хөдөлгөөнийг ажиглаад “Түүний хөдөлгөөн, ялангуяа унжлагануудынх нь долгиолж буй байдал урт тууз зүүсэн цаасан шувуутай тун төстэй байна” хэмээн тайлбарлажээ. Цаг уурын мэдээллээр ч тухайн үед Анкориж хотод 24-26 км/цагийн хурдтай салхи салхилж байсан аж.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08