Dark Light
Улс төр | 2026-11-17

ОХУ-ЫН ТӨРИЙН АГЕНТЛАГ ТАСС: МОНГОЛЫН ЭРХ БАРИГЧ НАМ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ОГЦРОХ ШИЙДВЭРИЙГ ДЭМЖЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | MPA

2016 оноос хойш засгийн эрхийг барьж буй Монгол Ардын Нам (МАН) тус улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн сайн дураар огцрох шийдвэрийг зөв алхам хэмээн үзэж, дэмжиж байгаагаа мэдэгдсэн талаар мэдэгдсэн талаар Оросын төрийн мэдлийн ТАСС агентлаг мэдээллээ.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Янгуугийн Содбаатар хэвлэлийн бага хурлын үеэр “Монгол төрийн эв нэгдэл, нэр хүндийг хамгаалах үүднээс улсын Ерөнхийлөгч улс төрийн чухал шийдвэр гаргаж, өөрт нь тулгасан худал гүтгэлгийг шалгуулахын тулд огцрохоо зарлалаа. Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан энэхүү зөв шийдвэрийг бид дэмжиж байна. Хишгээгийн Нямбаатарын 110 сая ам.долларын авлига авсан гэх буруутгал бол гүтгэлэг. Хууль хяналтын байгууллагууд өмнө нь шалгалт явуулсан бөгөөд одоо дахин шалгаж, үр дүнг нь ард түмэнд мэдээлэх ёстой” хэмээн мэдэгдсэнийг ТАСС эш татжээ.

Улаанбаатар хотын дарга бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Хишгээгийн Нямбаатар гадаад руу явсныхаа дараа өөрийн цахим хуудсуудаараа дамжуулан Тавантолгойн нүүрсний ордоос Хятадын хилийн Гашуунсухайт боомт хүртэлх төмөр замын барилгын тендерт “Бодь интернэшнл” группийг ялуулахын тулд 110 сая ам.доллар авсан хэрэгт Ерөнхийлөгч болон бусад албан тушаалтнуудыг удаа дараа холбон буруутгаж, төрийн тэргүүнийг тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгө, үнэтэй автомашины цуглуулгатай хэмээн мэдэгдэж байсныг уг мэдээнд сануулсан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль 2027 оны зун болох хуваарьтай байсан ч улсын түүхэнд анх удаа төрийн тэргүүн сайн дураараа огцорч буйтай холбогдуулан парламент шийдвэр гаргасны дараа сонгуулийн кампанит ажил хугацаанаасаа өмнө эхлэх боломжтой болов. Мөн 2019 оны Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших эрхгүй бөгөөд Ерөнхийлөгчийн бүрэн эрх зөвхөн нэг удаа зургаан жилээр хязгаарлагддаг болохыг ТАСС онцолжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08