Dark Light
Гадаад | 2026-11-20

AFP FACT CHECK: “NVIDIA”-ГИЙН ЭКС ЗАХИРАЛ ЖЭНСЭН ХУАНГИЙН ОЮУТАН АХУЙН ЗУРАГ AI-ААР БҮТЭЭГДЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | factcheck.afp

“Nvidia” компанийн гүйцэтгэх захирал асан Жэнсэн Хуан болон түүний эхнэр Лори Хуан нарын оюутан ахуй цагийн гэрэл зураг хэмээн сошиал сүлжээнд өргөн тархсан дүрс нь хиймэл оюун ухаанаар (AI) бүтээсэн хуурамч зураг болохыг AFP Fact Check баримт нягтлах алба тогтоолоо. AFP-ийн мөрдөж тогтоосноор, уг хуурамч зургийг 2026 оны 6-р сарын 13-ны өдөр "Threads" платформ дээр Хуан болон түүний гэр бүлийн талаар нийтэлсэн, солонгос хэл дээрх нэгэн постоос эхтэй болох нь илэрчээ. 

Арваннэгдүгээр сарын эхээр 63 настай Жэнсэн Хуанг Бээжингийн тагнуулд сэжиглэгдсэн хятад удирдах ажилтан Элис Хуантай нууц амрагийн харилцаатай байснаа хүлээн зөвшөөрч, албан тушаалаасаа огцорсны дараа түүнтэй холбоотой хиймэл оюун ухаанаар бүтээсэн олон зураг, бичлэг цахим орчинд цацагдах болсон юм. 

Юу тархав?

Арваннэгдүгээр сарын 11-нээс эхлэн X (хуучнаар Twitter) болон бусад платформуудад залуу хосын зураг нийтлэгдэж, хэрэглэгчид “Хатагтай Хуангийн залуугийн зургийг хараад бага зэрэг гуниглалаа. Тэр тухайн үед ч үнэхээр үзэсгэлэнтэй, эрхэмсэг байжээ — нууц амрагаас нь огт дутахааргүй” гэх зэргээр тайлбар бичин түгээжээ. 

Баримт нягталсан дүн:

  • OpenAI-ийн шалгалтын хэрэгсэл баталлаа: AFP-ийн сэтгүүлчид уг зургийг OpenAI компанийн дүрс таних тусгай хэрэгслээр шалгахад тус технологиор бүтээгдсэн хиймэл зураг болох нь батлагдсан байна.

  • Бодит зураг биш: Жэнсэн Хуанг болон Лори Хуанг нар Орегон мужийн их сургуульд суралцаж байхдаа танилцсан нь үнэн боловч цахим орчинд тархаад буй тус дүрс нь тэдний залуу насны бодит гэрэл зураг огт биш аж. 

Дуулианы эргэн тойронд:

1993 онд “Nvidia” компанийг хамтран үүсгэн байгуулсан Жэнсэн Хуан ажилтнууддаа илгээсэн захидалдаа эхнэртээ “үнэнч бус” хандсанаа хүлээн зөвшөөрч, гэр бүлээ гомдоосондоо гэмшиж буйгаа илэрхийлж байв. АНУ-ын тагнуулын албаныхан түүний харилцаатай байсан Сингапурт төвтэй “Megaspeed” компанийн удирдах ажилтан Элис Хуаныг Хятадын Төрийн аюулгүй байдлын яамнаас тусгайлан элсүүлсэн тагнуулч байсан гэж дүгнэсэн бөгөөд энэ дуулианы улмаас Жэнсэн Хуан гүйцэтгэх захирлын суудлаасаа огцорсон билээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08