Dark Light
Нийгэм | 2026-11-20

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ БНСУ-Д АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Эрхэмсэг ноён Жу Хён-ы урилгаар 2026 оны 11 дүгээр сарын 22-25-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийнэ.
Сайд Б.Батцэцэг БНСУ-ын Гадаад хэргийн сайд Жу Хён-той албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, олон улс, бүс нутгийн харилцааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно.
Ялангуяа Монгол Улс, БНСУ-ын “Стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг бататган бэхжүүлэх, БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён-ы Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр талуудын хэлэлцэж тохирсон ажил, арга хэмжээнүүдийн хэрэгжилтийн талаар ярилцана.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын төр, засгийн удирдлагад бараалхаж, Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Консулын хэлэлцээрт гарын үсэг зурна.
Энэхүү айлчлал нь Монгол Улсын Гадаад харилцааны сайдын түвшинд БНСУ-д 10 жилийн дараа хэрэгжиж буй албан ёсны айлчлал юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08