Dark Light
Эдийн засаг | 2026-10-30

МОНГОЛЫН ЦАХИЛГААНЫ САЛБАРЫН ИНЖЕНЕР, МЭРГЭЖИЛТНҮҮД СОЛОНГОСТ АЖИЛЛАХААР БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | Korea Electrical Contractors Association

БНСУ-ын Цахилгаан гүйцэтгэгчдийн холбоо болон Монголын Цахилгаан, Холбоо Автоматикийн Инженерүүдийн Холбоо хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү хэлэлцээр нь хоёр улсын Засгийн газраас зарласан хоёр талын харилцааны "Алтан эрин"-ийг хувийн хэвшлийн түвшинд өргөжүүлж буй бодит ажил болж байна.

Уг санамж бичигт БНСУ-ын Цахилгаан гүйцэтгэгчдийн холбооны дарга Ли Хён Жүү болон Монголын Цахилгаан, Холбоо Автоматикийн Инженерүүдийн Холбоо НҮТББ -ын тэргүүн Адъяадаваагийн Бямбасүрэн нар БНСУ-ын Чонжу хотноо гарын үсэг зуржээ. Хэлэлцээр үзэглэхээс өмнө Солонгосын талын төлөөлөгчид Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учралд бараалхсан байна.

Энэхүү түүхэн гэрээний хүрээнд талууд нийт долоон үндсэн чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцжээ. Үүнд цахилгаан угсралтын дүрэм журам, стандартын мэдээллийг харилцан хуваалцах, инженерүүдийг сургах болон сертификат олгох тогтолцооны туршлагаасаа хуваалцах, салбарын чиг хандлага болон зах зээлийн өгөгдлийг бие биедээ үзүүлэх зэрэг асуудлууд багтсан байна. Мөн мэргэжлийн ур чадварын тэмцээн, үзэсгэлэн, семинар, форумыг хамтран зохион байгуулах, ажилтнууд болон гишүүн компаниудын харилцан айлчлалыг зохион байгуулахаар болжээ. Үүнээс гадна Монголын нарийн мэргэжлийн ажилтнуудыг БНСУ-д илгээн ажиллуулах, БНСУ дахь цахилгаан угсралтын төслүүдэд хамтран оролцохоор тохиролцсон аж.

Уг ёслолын ажиллагаанд Солонгосын талыг төлөөлж Ли Хён Жүү даргаас гадна тус холбооны Аюулгүй байдлын технологийн хүрээлэнгийн дарга Жо Сан Вүүк, гишүүнчлэл хариуцсан дэд дарга Ин Сон Чөл, байнгын дэд дарга Ө Кван Хэ болон бүсийн салбаруудын удирдлагууд зэрэг арав гаруй албаны хүмүүс оролцжээ. Монголын талаас тус холбооны тэргүүн Адъяадаваагийн Бямбасүрэн, гүйцэтгэх захирал Намсрайжавын Алтантүлхүүр болон Өмнөговь аймгийн Политехник коллежийн эрдмийн зөвлөх Батхуягийн Бямбасайхан нарын найман албаны төлөөлөгч оролцсон байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08