Баянгол дүүргийн 10 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлага өчигдөр /2026.11.05/ 20:09 цагт Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу дүүргийн онцгой байдлын 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн 3х6 метрийн хэмжээтэй амбаар бүрэн, 5 ханатай гэрийн баруун тал хайрагдаж байсныг унтраасан байна.
Уг гал түймэрт иргэн А /51 настай, эрэгтэй/ угаартсан байсныг, нийслэлийн түргэн тусламжийн төвд хүлээлгэн өгчээ.
|
Эх сурвалж
| ОБЕГ
|
АДМИН







Нийгэм




