Dark Light
Нийгэм | 2026-11-06

“БАГАНУУР” ХК ИРЭХ ОНД 4.9 САЯ ТОНН НҮҮРС ОЛБОРЛОНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын тушаалаар байгуулагдсан Техникийн баг үйлдвэрлэл явуулж буй компаниудын нөхцөл байдлыг газар дээр нь үнэлэх, мэдээлэл солилцох ажил үргэлжилж байна.
Энэ удаад Техникийн баг “Багануур” ХК-ийн уурхайн бүсэд ажиллаж, энэ оны гүйцэтгэлийн явц, 2027 оны бизнес төлөвлөгөөний төслийн талаар ярилцав.
Тус компанийн хувьд дизель түлш, тэсрэх бодис болон бусад туслах материалын үнэ нэмэгдсэн нь томоохон сорилт болж байгааг тэмдэглэлээ. Үүнээс үүдэж ирэх онд зардал 7 хувиар өсөх тооцоолол гаргажээ.
Ирэх оны бизнес төлөвлөгөөнд уурхайн тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр хөрөнгө оруулалтууд тусгаснаас гадна уурхайчдын нийгмийн баталгааг хангахад онцгой анхаарсан гэдгийг Багануур ХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Отгонболд онцоллоо.
Тухайлбал уурхайн ажилчдад зориулж 140 айлын орон сууц барих төслийг төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Төслийн зураг төслийг боловсруулахад санхүүгийн дэмжлэг шаардлагатай байгааг дурдав.
Цахилгаан станцууд болон бусад хэрэглэгчийн ирүүлсэн захиалгад үндэслэн ирэх онд 4.9 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөжээ. Техникийн баг үдээс хойш уурхайн талбайд ажиллана.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08