Dark Light
Эдийн засаг | 2026-11-15

НӨӨЦИЙН МАХНЫ БЭЛТГЭЛ, ХҮНСНИЙ НОГОО НӨӨЦЛӨЛТ, НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ЦАХИМААР ХЯНАНА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Жил бүр нөөцийн махны хүрэлцээ, чанар, нийлүүлэлттэй холбоотой асуудал гардаг. Энэ жилээс хэн хаана хэдэн тонн мах нөөцөлж,  аль цэгээр худалдаалж байгаа бүх процессыг цахимаар хянана хэмээн Ерөнхий сайд Ням-Осорын Учрал мэдэгдлээ.
 
Үр дүнд нь нөөцийн махны бүх мэдээлэл ил тод, хомстол, бусад эргэлзээ байхгүй болж байна.
 
 
Мах, гурил, ногоо бол өрх бүрийн өдөр тутмын хэрэглээ. Энэ бүхнийг нөөцлөхөд Засгийн газраас тодотголоор 120 тэрбум төгрөг шийдвэрлэсэн. Нийслэлийн иргэддээ зориулж 15–20 мянган тонн мах нөөцөлж байгаа хэмээн тэрээр мөн нэмж хэлжээ.
 
Намрын ургацаас 12 мянган тонн төмс, хүнсний ногоо нөөцөлж байна. Аймаг бүр нөөцөө бүрдүүлж байна. Гүйцэтгэл 92.8 хувьтай байгаа аж.
 
Нөөцийн мах, төмс, хүнсний ногооны бэлтгэл эрчимжүүлж, чанарт нь анхаарах, борлуулалтын цэгүүдийг иргэдэд ойр, хүртээмжтэй байршуулах үүрэг Ц.Идэрбат сайд, нийслэлийн удирдлагуудад өглөө.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08