Dark Light
Нийгэм | 2026-11-15

АХУЙН ХЭРЭГЛЭЭНИЙ ЖИЖИГ ГАЗНЫ БАЛЛОН ТЭСЭРЧ, ИРГЭН ГЭМТЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Нийслэлийн Хан-Уул дүүргийн дугаар байрны 15 давхарт ахуйн хэрэглээний газ тэсэрсэн дуудлага 11-р сарын 14-ний 17:02 цагт иржээ.
 
Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчдыг очиход  айлын ариун цэврийн өрөөнд 220 граммын савлагаатай ахуйн хэрэглээний газ тэсэрч, дөрвөн цонх, хоёр тагтны цонх хагарсан. Гал түймэр гараагүй бөгөөд тухайн иргэн нүүр, гар хэсгээрээ түлэгдэж гэмтсэнийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ. Мөн уг газраас доорх анхааруулгыг гаргасныг хүргэе. 
 
ИРГЭН ТА АХУЙН ХЭРЭГЛЭЭНИЙ ГАЗНЫ БАЛЛОН АШИГЛАХДАА ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААРНА УУ!
 
  • Газны баллон, савлагааг зориулалтын дагуу ашиглах, үйлдвэрлэгчийн зааврыг мөрдөх.
  • Халуун, галын эх үүсвэр болон нарны шууд тусгалаас хол хадгалах.
  • Агааржуулалт сайтай орчинд ашиглах, битүү орчинд хий хуримтлагдахаас сэргийлэх.
  • Гэртээ газ хадгалж байгха тохиолдол алдаж байгаа эсэхийг тогтмол шалгах. 
  • Газ үнэртсэн, алдагдсан тохиолдолд ил гал гаргахгүй, цахилгаан хэрэгсэл, унтраалга ашиглахгүй, боломжтой бол аюулгүйгээр хаалтыг хааж, цонх, хаалгыг нээн агааржуулаад, хүмүүсийг нэн даруй холдуулж, аюулгүй байршлаас 101 дугаарт дуудлага өгөх.
 
Өөрийн болон бусдын аюулгүй байдлын төлөө газны баллоныг зөв ашиглаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй хэмээн ОБЕГ сануулж байна

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08