Dark Light
Нийгэм | 2026-11-14

С.ДАВААСҮРЭН: ТҮЛШНИЙ 14 ХОНОГИЙН ХЭРЭГЛЭЭГ НЭГ ДОР ӨГӨХӨӨР СУДАЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Тавантолгой Түлш ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Даваасүрэн өнөөдөр /2026.11.14/ агуулах болон борлуулалтын хамгийн өндөрлөг, алсын цэгүүдэд ажиллаж байгаа аж.
 
Тавантолгой Түлш ХХК-ийн борлуулалтын 448 цэгээс хамгийн өндөрлөг нь Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрладаг. Цас орж, халтиргаа гулгаа үүссэн үед тус цэгт тээврийн машин очиход хүндрэл үүсдэг учраас нөөц үүсгэн, одоогоор 29 тонн түлшний үлдэгдэлтэй байгаа гэнэ.
 
Мөн Баянгол дүүргийн 10, 23 дугаар хорооны борлуулалтын цэгүүдэд очиж, түлшний чанар, хүртээмжийн талаар борлуулагч нартай ярилцав. Иргэдийн зүгээс түлшний хэмжээ, чанарын хувьд гомдол саналгүй ч 7 бус 14 хоногийн хэрэглээгээ нэг дор авах хүсэлт тавьдгийг борлуулагч нар хэлж байна.
 
 
Гүйцэтгэх захирал С.Даваасүрэн дотоодын тээвэр болон түлшний хангамжийн тооцоолол хийж, 12 дугаар сараас 14 хоногийн хэрэглээг бөөнд нь өгөхөөр судалж буйгаа хэлэв.
 
Үргэлжлүүлэн баруун талын хамгийн захын буюу Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд байрлах цэгт ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08