Dark Light
Улс төр | 2026-11-14

БАТЦЭЦЭГ САЙД ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУСЛАХ Р.ЭДЕЛЬГЕРИЕВТЭЙ УУЛЗЛАА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | ГХЯ
Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг арваннэгдүгээр сарын 12-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах бөгөөд уур амьсгал, усны нөөцийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Руслан Эдельгериевтэй уулзав. НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын Талуудын 31 дүгээр бага хурлын (UNFCCC COP31) үеэр болсон энэхүү уулзалтад сайд Б.Батцэцэг Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын (UNCCD COP17) Даргын хувиар оролцсон юм.
 
 
Уулзалтын эхэнд сайд Б.Батцэцэг хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойн баярын мэнд хүргээд, уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа цаашид улам гүнзгийрүүлэх нь чухал болохыг тэмдэглэв. Мөн Улаанбаатар хотноо зохион байгуулсан UNCCD COP17 бага хуралд Оросын тал идэвхтэй оролцож, хэлэлцээний үйл явцад үнэтэй хувь нэмэр оруулсанд талархал илэрхийллээ.
 
 
Түүнчлэн талууд цөлжилт, газрын доройтол болон ган гачгийн сөрөг нөлөөг бууруулах, усны нөөцийг зохистой удирдах чиглэлээр хэрхэн хамтран ажиллах талаар ярилцсан байна. Энэ хүрээнд Улаанбаатарын бага хурлаас гарсан шийдвэрүүдийг ажил хэрэг болгох, даргалагч улсын хувьд Монгол Улсын хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдэд хоёр талын хамтын ажиллагааг улам нягтруулахаар санал нэгдэв.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08