Энэ долоо хоногийн 12 ордын зурхайг танилцуулж байна (2025/05/05 - 2025/05/11).
Хонь: Аливаа асуудал зөрчлийг хэтрүүлэн дэвэргэх хандлагатай байна. Ямар нэг зүйл болохгүй бол хий хардах магадлалтай. Шинэ өөрчлөлтөөс олигтой үр дүн гарахгүй бололтой. Үүний оронд хуучин төлөвлөгөө дээрээ ажиллаж эртний түншүүдээ түшиглэсэн нь дээр. Шинэ түнштэйгээ хэл амаа ололцож чадахгүй ч найз нөхөд төрөл садан таны ажилд тус болохуйц үнэтэй зөвлөгөө өгч мэдэх юм. Дархлаа буурч, хууч өвчин хөдөлж магадгүй. Мэргэжлийн эмчид хандахыг зөвлөе. Ямар ч харилцаанд болгоомжтой хандаж, сэтгэлийн хөөрлөө дарах үе. Бусдын буруу байсан ч эелдэг харьцах нь чухал байна. Арилжаа наймаанаас төдий л ашиг гарахгүй байх. Бэлэн мөнгөө банканд хадгалуулах эсвэл эргэлтэд оруулах зэргээс сонголт хийх хэрэгтэй болно. Аж ахуйн асуудлаа шийдэх зүйлд хөрөнгө оруулахад буруудахгүй. Өөрийн зөн билигтээ илүү итгэ. Бусдыг ойлгож уучлах нь бүгдээс чухал үе. Харилцан үл ойлголцол гарч болзошгүй тул чухал уулзалтаа хойш нь тавь. Та маш уян хатан хандах ёстой. Амьдралын зам аяндаа элдэв бэрхшээлээс гарах гарцыг зааж өгнө. Долоо хоногийн сүүл рүү сэтгэл хөдөлгөсөн үйл явдал амьдралын эрч хүчийг нэмнэ. Аж ахуйгаа удирдан зохион байгуулах чадвар өндөр байна. Үр хүүхдүүдээ дээд зэргээр анхаарал тавь. Хайрладаг хүндэлдэг хэн нэгэнтэй муудалцсан бол эвлэрэх орон зай олохын хичээ. Од эрхсийн эрхшээл таны амьдралаа сайжруулах санхүүгийн асуудлаа шийдэх зэрэг ур чадварыг тань дээшлүүлж байна. Таны ажил төрөл, бүтээлч байдал түр зуурын сэтгэл хөдлөлөөс ихээхэн хамаарах тул хүлээцтэй бай. Мөн нөхөрсөг харьцаанаас хамаарч таны бизнес бүхэлдээ амжилттай байх эсэх нь шийдэгдэнэ. Таны төлөвлөгөө биелэхгүй бол хийх үйлдэл чинь гэнэтийн байх болно. Гэсэн ч саад тотгорыг дайсан мэт хүлээн авч түүнтэй тулалд. Ийм үед та хэдий чинээ их зүйл амжуулна, төдий чинээ их туршлага хуримтлуулна.
Үхэр: Өөрийн гол зорилго болон амьдралын үнэт зүйлсийг тодорхойл. Уулзалт төлөвлөх, гэрээ хийх, мэдээлэл солилцох зэрэгт сайн. Харин гэнэтийн хэрүүл маргаан гарч магадгүй учраас хэн нэгэнтэй санамсаргүй үг зөрөхөөс болгоомжил. Өөртөө цаг зав гаргахын тулд зарим үед үгүй гэж хэлж чаддаг бай. Гадна өнгө үзэмжид хууртах хэрэггүй. Хэт тансаг байдалд дурлавал байгаа бүхнээ алдана. Ажил ихтэй ч үр дүн нь тодорхой биш байна. Дарга удирдлагын зүгээс дарамт шахалт ирнэ. Элдэв таагүй явдал тохиолдоно. Гэхдээ бүү гутар. Удахгүй амжилтад хүрч, төлөвлөсөн бүхнээ амжуулах болно гэдэгт итгэ. Таны алсын хараа холч бодлыг од эрхэс ивээж байна. Аз турших боловч зарим ажил амжилтай дуусах магадлалтай. Зээл болон бусад тусламж дэмжлэгт ажил хэрэгч хандан хурдан арга хэмжээ аваарай. Амьдралаа сайн сайхан байгаагаар бодож тунгааж чадвал эерэг эрч хүч урсан орж ирнэ. Өндөр настай хүмүүс эрүүл мэнддээ анхааралтай ханд. Долоо хоногийн сүүл рүү уран бүтээлч хүмүүс олны анхаарал татаж чадахуйц шилдэг бүтээл туурвина. Таны ажил амьдралд од эрхэс сайн боломж бололцоог авчирч байна. Гэнэтийн хүчин зүйлүүд таны амьдралыг гэрэлтүүлнэ. Нөхцөл байдал сайжирч байгааг мэдэрнэ. Өндөр цалинтай, илүү сонирхолтой ажилд шилжин очихыг үгүйсгэхгүй. Бусдаас өөр байхын тулд этгээд сонин үйлдэл хийж магадгүй. Ажил дээр гэнэтийн өөрчлөлт гарсан ч зорьсондоо хүрэхийн тулд тэвчээртэй байж, цаашдын үйл хэрэгтээ алдаа гаргахаас болгоомжлоорой. Үргэлж сонор сэрэмжтэй байж, цаг нь болоогүй байхад ямар ч зүйлд оролцох хэрэггүй. Ажил төрөл ихтэйн улмаас гэр бүл, үр хүүхдэдээ анхаарал халамж тавихаа мартсан бол алдаагаа зас. Хуучин тасарсан харьцаагаа сэргээхээр оролд. Шинэ танилуудаас ч бүү татгалз. Бэрхшээлийг даван гарах олон талт оролдлого заавал үр дүнд хүрнэ.
Ихэр: Ирээдүйтэй ажилд түншүүдтэйгээ харилцаагаа бэхжүүлэх, санхүүгийн бичиг баримтуудаа шалгах зэрэгт анхаар. Та өөрийн санаа нийлдэг хүмүүсийн дунд байвал цагийг таатай өнгөрүүлнэ. Засаг захиргааны байгууллага, шүүхэд хандвал сайн. Хуримтлагдсан асуудлууд хар аяндаа шийдэгдэх магадлалтай. Нөхцөл байдал бага зэрэг зөөлөрнө. Хууль шүүхийн асуудлууд түргэн шийдэгдэнэ. Од эрхэс хурц ухаан, урлан бүтээх чадварыг дэмжинэ. Ажлын салбартаа амжилт олно. Та өөрийгөө хурц ухаантай, гайхалтай байгаагаа мэдэрнэ. Шинэ танилтай болох магадлалтай. Үнэнч хайрын холбоонд тааламжтай цаг үе. Таны гэр бүлд сайхан уур амьсгал бүрдэнэ. Хайртай хүнийхээ төлөө амьдарч, түүндээ бүхнийг зориулан, түүнээсээ таашаал авна. Харин бусад хүнээ өөртэйгөө ижил байхыг бүү шаард. Бүтэлгүй хайр дурлалын урхинаас сал. Эс тэгвээс та сэтгэлийн шарх авч, сэтгэл гонсойх болно. Бодлогогүй алхам бүү хий. Аз туршсан ч эрсдэлд бэлэн бай. Бичиг баримт болон ажлын хуваариа зөв төлөвлө. Үр дүнгийн чанарт бүх анхаарлаа хандуул. Гадаад нөхцөл байдал гэрээ хэлэлцээр байгуулахад хүндрэл учруулах болно. Биеийн хүчний хүнд хөдөлмөр хийхийг цээрлэ. Биеийн дархлааг сайн хамгаал. Долоо хоногийн сүүл рүү хуучин ажлуудаа дуусгаж байж шинэ ажил эхэл. Мэдлэг боловсролоо дээшлүүлэх, шинээр танин мэдэхэд таатай. Бусдын хандлага ямар болсныг гадаад ертөнцөөс хэт тасарсны улмаас анзаарахгүй байх магадлалтай. Гэр бүлийн харилцааг од эрхэс ивээж байна. Гэр бүлийн уур амьсгал сайн тал руугаа эргэх магадлалтай. Хол явах шаардлага гарвал сайн тунгаан бодож гарах үр дүнг тооцоол. Эрүүл мэнддээ анхаар. Гадаад орчин тойронтойгоо тодорхойгүй нөхцөлтэй холбоотой ямар нэг туршилт сорилт бүү хий. Их мөнгө шаардсан арилжаа, наймаа бүү хий. Ихэнх нь үр ашиггүй байх болно.
Мэлхий: Эерэг хандлага нь өөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх боломж гаргана. Таны тухай нөхцөл байдлыг ойлгож хүлээж авах чадвар ямар ч саад бэрхшээлийг даван туулахад тусална. Харин мөнгөнд үрэлгэн байдлаа зогсоох гэж оролдохгүй бол асуудалд орж мэднэ. Замбараагүй байдал ноёлсон амьдралын хэв маягтай бол үүний үр дагавар нь амжилтад муугаар нөлөөлөх болно. Олныг хамарсан үйл ажиллагаанд оролцох бол болгоомж илүүдэхгүй. Танд санамсаргүй хийхээр болсон ажил хэрэг өөрийгөө сорих шинэ нөхцөл байдлыг гаргаж өгнө. Зарим хүмүүс энэ үед хүсэн хүлээж байсан байр сууриндаа хүрч магадгүй. Хэрвээ гаднын дайралтад өртвөл цагийг нь олж хариуг нь зөв барь. Ажил хэрэгч холбоог ашиглан уулзалт хэлэлцээр товловол нааштай сайн үр дүн гарна. Сэтгэл санаагаа өөдрөг байлга. Өнгөрсөн үетэй холбоотой олон асуудал үүсэх тул гаргаж буй шийдвэртээ хариуцлагатай ханд. Долоо хоногийн сүүл рүү од эрхсийн байрлал оюун ухаан, ухамсрын түвшинд хүчтэй нөлөөлнө. Иймээс бясалгал үйлдэж, сэтгэлээ гэгээрүүлэхийг хичээ. Зовлонгийн учир шалтгааныг уг үндсээс нь хай. Хэт сэтгэлээр унахаас зайлсхий. Мөн сэтгэл хөдлөлөө хяна. Ямар нэг олон нийтийн үйл ажиллагаанд оролцох бололтой. Эрч хүч их байх тул уулыг нурааж усыг эргүүлэх хүч чадлыг мэдэрнэ. Ажил хөдөлмөрийг тань зохих ёсоор үнэлнэ. Шинжлэх ухаан болон мэдээллийн технологийн салбарт ажилладаг хүмүүс амжилтад хүрнэ. Хөрөнгө мөнгөний тусламж авах бол санаа нэгтэй эсвэл нийцтэй зан араншинтай хүнтэй хамтарч болно. Хувийн амьдрал тань тааламжтай байна. Өөрийнхөө шинэ авьяас чадварыг илрүүлнэ. Сэтгэл санаагаа тайван байлгаж ойр дотнынхоо хүмүүстэйгээ сайхан харьцаа үүсгэж чадвал өмнө үүссэн үл ойлголцож тэр дороо арилна.
Арслан: Энэ долоо хоногийн эхээр бичиг баримт бүрдүүлэхтэй холбоотой асуудал гарна. Таны ур чадварыг дэмждэг хамт олноо нэг зорилгын төлөө итгэл үнэмшилтэй урагшлуулах хэрэгцээ гаргана. Өөртөө итгэлтэй, тайван байх учир ямар ч үйл явдал өрнөсөн байр сууриа хадгалсаар байна. Өвөрмөц сонирхолтой хэн нэгэн хүнтэй уулзаж, танилцах магадлалтай. Сонирхолтой мөрөөдөлтэй хүмүүс танилын хүрээгээ өргөсгөх боломж олно. Өөрийгөө зөв илэрхийлэх чадвар сайн байна. Харин долоо хоногийн дундуур аар саар хэрэгцээнд барьцаалагдан бусдын эрхэнд автах магадлалтай. Сэтгэлийн хат сайтай байж, зарим зүйлийг золиослоход бэлэн бай. Ажил хэргийн төлөвлөгөөгөө гэнэтийн нөхцөл байдалд орвол өөрчлөх шаардлагатай тул сэтгэл зүйгээ бэлд. Ойр дотнын хүмүүсийн таагүй байр суурь таныг ганхуулж магадгүй. Таны сонирхол найз нөхдийнхөө эрх ашгаас зөрнө. Зарим асуудлыг яаран шийдэлгүй, түр хойшлуул. Харин долоо хоногийн сүүлээр ажлын ачаалал их байгаа ч чөлөөт цаг гарган хүүхдүүдтэйгээ эсвэл найзуудтайгаа салхинд гарч цэвэр агаарт сайн амар. Эрүүл мэнддээ ихээхэн анхаарал тавихыг од эрхэс танд зөвлөж байна. Гоо зүйн таашаал авч, сэтгэл сэргэх үед амьдралын эрч хүч нэмэгдэнэ.
Охин: Таны амьдралд орж ирсэн шинэ хүмүүс өвөрмөц санаа нээж өгнө. Өөрийн боломжийг зөв үнэлэх нь чухал. Бусдад амласан амлалт биелэгдэх магадлал бага байна. Энэ цаг үед нөлөө бүхий хүмүүстэй холбоо тогтоох магадлалтай. Урьдын тасалсан холбоо харилцааг сэргээхэд сайн цаг. Хөрөнгө оруулалт хийх талаар бодож байгаа бол энэ нь цаг үедээ тохирсон оновчтой нямбай сонголт байх ёстой. Санхүүгийн асуудал үүсвэл холбогдох арга хэмжээг цаг алдалгүй ав. Та гаднын нөлөөнд хэтэрхий автаж, чухал асуудал дээр өөрийн гэсэн үзэл бодлоо гээсэн байж магадгүй. Бодлогогүй алхам хийвэл ажил амьдралын тэнцвэрээ алдах магадлалтай. Халдварт өвчин тусч болзошгүй тул биеийн дархлаагаа сэргээх эм бэлдмэл хэрэглэ. Долоо хоногийн сүүл рүү хувийн бизнес болон аж ахуйн асуудлаа гэр бүлийнхэнтэйгээ хамтран хийхэд сайн. Хуучин харилцаа сэргээх магадлалтай. Хосууд өнгөрсөн таагүй явдлыг эргэн санана. Хуучин өнгөрсөн явдалд эерэг байдлаар дүгнэлт хий. Сэтгэл санаа тогтворгүй байх тул эрсдэлтэй буруу үйлдэл хийх магадлалтай байна. Таагүй үйл явдлууд тохиолдож магадгүй. Энэ үед түншүүдтэйгээ тохиолдсон бэрхшээлийг шийдэж, харьцаагаа сайжруулах шаардлагатай болно. Алс газар явахад ажил бүтэх боломж нэмэгдэнэ. Мөн хувийн асуудлаа хөөцөлдөх, эрүүл мэнддээ анхаарах зэрэгт цагаа зарцуулах нь зүйтэй. Бодол санаагаа төвлөрүүлэхийн тулд ганцаараа бай. Хувийн асуудалтай нүүр тулах болно. Хайр дурлалын харилцааны хүрээнд үүссэн асуудлыг амжилттай шийдэхэд хамгийн тохирох үе гэдгийг од эрхэс танд сануулж байна.
Жинлүүр: Урам зоригтой байх ч өөрөөсөө шалтгаалахгүй нөхцөл байдлаас болж хүссэн зүйлээ гаргаж чадахгүй. Зарим нөхцөл байдалд та муу зан чанараа ил харуулна. Болж буй үйл явдлыг хэт тэвчээргүй байдлаар хүлээн авах хэрэггүй. Ихэнх хүмүүс амьдралд хэрэгжих боломжгүй хуурмаг мэдээлэлд автаж мэднэ. Өөрийнхөө боломжийг хэтрүүлж үнэлснээс төвөгтэй нөхцөлд орж магадгүй. Хамтын үйл ажиллагаанд тааламжгүй байж мэдэх тул илүү бие даан ажиллах нь үр дүнтэй. Гэхдээ ажил хэргийн үнэн төрхөөс нүүр бууруулж болохгүй. Аливаа үйл явдлыг ухамсартайгаар чиглүүлж чадна. Үйл ажиллагаандаа дүн шинжилгээ хийж, тунгаан бодоход таатай байна. Ёс суртахууны асуудалд анхаарлаа төвлөрүүлж, үйл ажиллагаанаасаа эрхэм дээд чиглэлд хүрэх арга зам олохоор тэмүүлнэ. Хуучин харилцаагаа сэргээх юм уу шинээр хүнтэй танилцах нь таагүй үр дүн авчирна. Залуу хүмүүс шинэ хайр дурлалтай учирч, хөнгөн сээтгэнэнэ. Гэвч биеэ барьсан, нэрэлхүү зангаасаа болж цаад хүнийхээ сул ба давуу талыг мэдэхгүй байж магадгүй. Долоо хоногийн сүүл рүү зарим үйл явдал танаас ихээхэн тэвчээр шаардах бололтой. Ойр дотнын хүний зөвлөгөө гол үнэнийг олж хэлэх байх. Сайн мэдэхгүй хүмүүс эсвэл хуучны танилууд муу зүйлд уруу татаж болзошгүй. Шуналтай хүмүүстэй уулзахаас зайлсхий. Уулзахыг хүсдэггүй хүмүүс тань таны ажилд хөндлөнгөөс оролцох магадлалтай. Урьдчилан тохиролцсон зарим асуудал маргаан үүсгэнэ. Таны амьдралд зарим зүйлс өөрчлөгдөх хэрэгтэй болсныг ойлго. Эрүүл мэндээ сайн анхаар. Гадуур гарч зугаацаж цэнгэх бол анхаарал болгоомжтой бай. Бусдаас дэмжлэг тусламж авахгүй гэсэн бардам үзэл бодол одоо хэрэг болохгүй. Зарим үед бусдаас тусламж нэрэлхэлгүй авч, өөрчлөлтийг эерэг болго. Та өөрийгөө үр бүтээлчээр харуулж чадна. Өөрийгөө байгаагаар нь хүлээн ав.
Хилэнц: Өөрийн мэдрэмжээ ашиглавал таагүй явдлаас зайлсхийж чадна. Бусадтай хэт сөргөлдөх хэрэггүй ч, шаардлага тулгарвал өөрийн эр зоригоо харуул. Анхааралтай байхгүй бол санхүүгийн алдагдалд орж болзошгүй. Од эрхсийн зарим таагүй нөлөөллийг өөрийн сэтгэлийн тэнхээгээр давах шаардлага гарна. Дарга удирдлагатайгаа эвтэйхэн харьцаж байж, цалингаа нэмэгдүүлэх таатай нөхцөл бүрдүүлнэ. Төрийн ажил хийдэг бол хүмүүс өөрийн дураар ажлаа хийх боломж гарахгүй бололтой. Ирээдүйн хувь заяатай холбоотой шийдвэр гаргахад сайн. Чухал харилцаанд таатай. Төрийн нэрийг барьсан ажилтнуудтай хамтран ажиллах шаардлага гарна. Өөрийн нөлөөгөө өргөтгө. Ашиг сонирхлын ноцтой зөрчлөөс болж хамтарсан төсөл эхлэхэд саад тотгор учирч болзошгүй. Энэ үед баримт бичигт гарын үсэг зурахаа түр хойшлуул.Харин хайр дурлалын асуудал амжилттай байна. Энэхүү харилцаанд асуудал гарвал таны ойр дотнын найз тус болно. Гэр бүлийн дотно харьцаа таны амжилтад их нөлөөлнө. Зөн совингоо дагаж чимээгүй амьдар. Элдэв сорилт эргэлзээг даван туулах хүч чадал танд байна. Долоо хоногийн сүүл рүү суралцах, өөрийгөө хөгжүүлэхийн тулд биеэ дээд зэргээр дайчилбал зохистой цаг үе. Мөн ажлын ачааллаа зөв зохион байгуулах хэрэгцээ гарна. Та гэр бүлдээ зарцуулах эрч хүчээ нөөцлөх хэрэгтэй. Учир нь таны сэтгэл санаа байдалд гэр бүлийн уур амьсгал шууд нөлөөтэй. . Ойр дотнын хүмүүстээ анхаарал тавь. Тэдэнд таны орон зай дутагдаж байна. Уран бүтээлч хүмүүст энэ үеийн харилцааны хандлагууд жинхэнэ бодит ертөнцийг олж харах боломж олгоно. Сэтгэлийн хөдлөлөө ухаалаг байдлаар даван гарч чадвал түр зуурын төөрөгдлөөс гарах болно. Ажил хийх идэвх зүтгэл буурсан ч санаа зовох хэрэггүй. Болж буй үйл явдлыг бодитоор үнэлэх нь чухал. Энгийн хэмнэлээр амьдарч, зарим зүйл дээр өөртөө шүүмжлэлтэй ханд. Элдэв өвчин тусахгүй тулд эрүүл мэндээ байнга анхаар.
Нум: Хамтран ажилладаг түнш, санаа нийлдэг хүмүүстэйгээ ойр бай. Ажлын идэвх өндөр байх тул мөнгөн орлого нэмэгдэнэ. Сэтгэл санаа ч өөдрөг болно. Шинэ зүйл эхэлж байгаа хүмүүс шургуу хөдөлмөрөө үнэлүүлэхийг хүсэх болно. Санхүү мөнгө хүрэлцэхгүй ч гэсэн шинэ ажлаа зоригтой хийх хэрэгтэй. Илүү их нэмэлт орлого олохыг эрмэлзэнэ. Бодит амьдрал дээр зоригтой шийдэмгий бай. Зарим хүндрэлтэй үед таны найзууд тус болно. Харин дуусгаагүй орхисон ажлаа заавал хийж дуусгаарай. Хойшлуулсан ажил хэргээс болж удахгүй зөрчилдөөн үүсэж магадгүй. Төсөөлөн бодох чадвар, арга эвийг олох ухаанаа ашиглан нэгэн хэвийн байдлаас гарахыг хичээгээрэй. Хүлээн авсан мэдээллээ сайн нягталж, зөв боловсруул. Хайртай хүмүүсийн дунд үүссэн үл ойлголцол эцэс болж, ганхаж байсан харьцаа бэхэжнэ. Ялихгүй зүйлээс болж хэрүүл маргаан гарч магадгүй тул тэвчээртэй бай. Үр хүүхдийнхээ хүмүүжилд зөв арга барилаар хандаарай. Жижиг зүйлд хэт их анхаарал бүү хандуул. Долоо хоногийн сүүл рүү амьдралдаа ахиц дэвшил гаргах арга ухааныг олж чадна. Бие махбодын болон сэтгэл санааны их эрч хүч шаардсан ажил хийх бололтой. Ачаалал ихтэй байх тул гэнэтийн шийдвэр гаргахаас зайлсхий. Эрч хүч дүүрэн байх ч анхаарал болгоомж илүү хэрэгтэй болно. Од эрхэс ивээсэн тул олон таагүй зүйлээс хамгаална. Сэтгэл хөдлөл их байх нь таныг зөрчилд оруулна. Гол нь биеэ барьж, тайван ажиллавал бэрхшээлийг даван гарна. Гэр орон, ойр тойрондоо өөрчлөлт хийх төлөвлөгөө боловсруулахад тохиромжтой. Гоо сайхны үйлчилгээ авч, гадаад үзэмжээ сайхан харагдуулах хувцас худалдан авах хүсэл төрнө. Дотнын найзуудын тус дэмжлэгээр хайртай хосууд асуудлаа дуусгаж, бие биенийгээ илүү ойлгоно.
Матар: Ажил хэрэгч, бүтээлч хүмүүст илүү таатай байх үе. Авьяас, ур чадварыг тод харуулах боломж гарч ирнэ. Арилжаа наймаа ашигтай байна. Дур сонирхолтой зүйлдээ гаргасан зардлаа нөхөх аятайхан бизнес санааг олно. Ойр дотнын хүмүүсээ гомдоолгүй, хүсэлтийг нь аль болох биелүүлэхийг бод. Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны хямралд орж болзошгүй тул анхаар. Биеийн эсэргүүцэл сулрах тул дархлаа дэмжих бүтээгдэхүүн хэрэглэ. Санхүүгийн шаардлага тань зардлаа хэтрүүлэхгүй байх боломжийг бууруулна. Гэхдээ өр зээл тавихын эсрэг байгаарай. Ялимгүй зөрчил хөдөлмөрийн бүтээмжид тань саад болж мэднэ. Хүндрэлтэй асуудлыг их тоох хэрэггүй. Өөрийн зөв бодол санааг ашигтай юманд зарцуулж, урам зориг өгөх ажил эрхлэх нь хамгийн чухал байна. Олсон амжилтдаа сэтгэл ханалгүй илүү урагшлахын төлөө тэмцэх хэрэгтэй цаг үе. Залуу хосуудын хайр сэтгэлийн харилцаанд сэтгэл дундуур байдал илэрч мэднэ. Ганц бие хүмүүс сэтгэл санаа тогтворгүй болно. Хэрэгцээ багатай харилцаа холбоогоо багасгаж, ганцаар байхыг хичээ. Долоо хоногийн сүүл рүү жижиг гэлтгүй чухал санаанд ач холбогдол өг. Санхүүгийн байдал тогтвортой болох хандлага байна. Гэнэтийн таагүй нөхцөл байдал танаас шуурхай арга хэмжээ авахыг шаардаж байна. Сэтгэл хөдлөлөө захирч, тайван амгалан бай. Гэр бүлдээ анхаарч, хобби болсон хөнгөн зугаатай ажилд цагаа зарцуул. Хэрвээ та өөрийн зорилгодоо итгэлтэй байж чадвал сэтгэл санааны хүчтэй ачаалал, ихээхэн хариуцлагыг тэсвэрлэж улмаар оюун ухаан сорьсон шийдвэрийг гаргаж чадна.
Хумх: Ихэнх хүмүүс ажил болон сурлагадаа хүч чадлаа бүрэн дайчилбал муугүй үр дүн амсах бололтой. Ил тод байхгүй бол эргэн тойрныхонтойгоо ойлголцож чадахгүй. Хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуул. Хууль хүчний байгууллагынхантай бүү орооцолд. Бий болсон нөхцөл байдлын улмаас хувийн болон олон нийтийн харилцаанд тэнцвэрт байдал шаардлагатай болно. Од эрхэс үл ойлголцсон байдлыг эвлэрүүлж, хэвийн харьцаанд оруулахад тусална. Эмх замбараагүй байдал ноёлох хандлагатай тул чухал шийдвэр гаргалгүй хойшлуул. Санхүүгийн асуудлаа шийдэх боломж гарна. Аливаа зүйлд эргэцүүлэн бодож тэвчээр гарган ул суурьтай ханд. Албан тушаал ахих асуудалд гэнэтийн өөрчлөлт гарах магадлалтай. Таагүй нөхцөл бүхий гэрээ хэлэлцээрийг эргэн хар. Эрүүл мэнддээ анхаарах цаг болсон тул эмчилгээ сувилгаа эхлэхэд тохиромжтой. Долоо хоногийн сүүл рүү хамт олонтойгоо харилцаагаа нягт болго. Хамт олны дунд нэр хүндтэй байснаар мэргэжлийн ур чадвараа сайн гаргаж чадна. Эрч хүчтэй хүмүүс алсын төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх цаг болжээ. Энэ өөрчлөлт танд олон зүйлийг шинээр харах боломж өгнө. Бусдаас тусламж гуйхаас бүү санаа зов. Зугаалга, цэнгээнт аяллаас сэтгэл ханамж авна. Гэр орноо тохижуулахад таатай. Гэхдээ та хэмнэлтийн дэглэмд шилжих шаардлагатай. Ирэх долоо хоногийн ажлаа төлөвлөж, шинэ ажилдаа бэлтгэ. Шинэ ажил хэрэгт саад бэрхшээл тулгарч магадгүй. Үүнээс айх хэрэггүй. Хувийн хорт муу зуршлаасаа ангижрах боломжтой байна. Өөртөө өндөр шаардлага тавь. Од эрхсийн байрлал таныг эрүүл мэндэд эрсдэлтэй, ажил хэрэгт харш аливаа үйлээс сэргийлэхэд тусална. Мөнгө санхүү болон чухал баримт бичгээ сайн харж хандах хэрэгтэй байна.
Загас: Хоосон мэдээлэл, худал ярианд хэт автах магадлалтай. Хийхээр төлөвлөж байсан зарим зүйлээ амжуулахгүй ч сэтгэлээр унах хэрэггүй. Бусдын сайхан сэтгэл, олон талын дэмжлэгт найдаж болно. Удирдан зохион байгуулах авьяасаа олон нийтийг хамарсан бүтээлч ажилд зориул. Болж өгвөл өөртөө сонирхолтой ажил эрхэл. Зарим хүсэлт, шаардлагад татгалзсан хариу өгөх эр зоригтой бай. Түр зуурын бүтэлгүйтэл таныг сандаргах ёсгүй. Ажил төрөл, бизнестэй холбоотой ажлын санал ирнэ. Үүссэн асуудлууд хоёр талд харилцан ашигтай шийдэгдэнэ. Таагүй байдлаас гарах арга зам гарч ирнэ. Найз нөхдөөсөө тусламж хүсэхээс бүү нэрэлх. Амьдралын ирээдүй зарим зүйл дээр ч болов илүү тодорхой болно. Зарим замаар цаашид явах хэрэггүй болсныг мэдэрнэ. Ажлын үр дүнд гаднын нөлөө илүү оролцоотой байна. Албан тушаал ахих, гэр бүлдээ нэр хүндээ өсгөх магадлалтай. Хайр сэтгэлийн ойлгомжгүй харилцаанд хүлцэнгүйгээр бууж өгч болохгүй. Долоо хоногийн сүүл рүү алдагдалд орж болзошгүй тул хянамгай бай. Биеийн дархлаа сулавтар байна. Гаднын нөлөөнд хэт автахгүйг хичээ. Та амрахыг хүсэвч маш их ажил хүлээж байна. Хийх ажил чинь танаас оюун санааны болон биеийн хүчний ихээхэн эрч хүч шаардана. Онц шаардлагагүй ажилд их хүч бүү зар. Ойр дотнын хүмүүстэйгээ үүсгэсэн харилцааны саад бэрхшээлүүдийг аяндаа алга болно гэж хүлээлгүйгээр, санаачилга гарган зохицуулалт хий. Танаас анхаарал халамж шаардсан хайртай хүндээ сэтгэлийн бэлэг барь. Ганц бие хүмүүс хайраа олсон бол гэрлэх санаа төрөх магадлалтай. Гэр бүл л амьдралын найдвартай ар тал болдог тул ирээдүйн сайхан амьдралынхаа суурийг зөв тавь. Бусдын алдааг бүү онцол. Биеэ барихгүй бол хяналтгүй эрч хүч гадагш дэлбэрч гарах хандлагатай байна. Хүндэрсэн харилцааг өөрчлөхийн тулд хуучин бүхнийг таягдан хаяж, шинээр бүгдийг эхлэхийг хичээ.