Dark Light
Нийгэм | 2020-02-18

Боксын ДАШТ: Э.Цэндбаатар ялж, Б.Чинзориг, Г.Баярхүү нар ялагдав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сонирхогчдын боксын 20 дахь удаагийн ДАШТ ОХУ-ын Екатеринбург хотын "Екатеринбург Экспо" ордонд амжилттай үргэлжлэн явагдаж байна.

 Өнөөдөр манай гурван тулаанч рингэнд гарсанаас эхний тулааныг 63 кг-ын жинд Армийн Дэлхийн аварга ОУХМ Баатарзоригийн Чинзориг Энэтхэгийн Маниш Каушиктай хийн ялагдал хүлээсэн билээ. Тэгвэл удаах тулааныг Азийн наадмын аварга Эрдэнэбатын Цэндбаатар хийж Унгарын Ролан Галошийг 5:0 харьцаатай илт илүүрхэн буулгаж авлаа.

Дөнгөж сая Б рингэн дээр  69 кг-ийн жинд Ганбаатарын Баярхүү Иорданы боксчинтой  тулалдан 0:5 харьцаатай ялагдал хүлээв. Ингэснээр манай хоёр боксчины тэмцээн дуусаж Э.Цэндбаатар хүрэл медалийн төлөө тоглохоор шалгаран үлдлээ. 

МОНГОЛ Нударга хүчирхэг гэдгийг мэдрүүлээд өгөөрэй Цэндээ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19