Монгол–Японы олон улсын соёлын солилцооны “STARS IN MONGOLIA AND JAPAN” дүрслэх урлагийн үзэсгэлэн Монголын Уран зургийн галерейд нээгдлээ.
Энэхүү үзэсгэлэн нь хүн төрөлхтний нийтлэг хэл болох соёл урлагаар дамжуулан Монгол, Япон хоёр орны найрамдал, харилцан ойлголцол, соёлын хамтын ажиллагааг бэхжүүлэх, шинэ түвшинд хүргэх чухал алхам болж байна.
Энэ удаагийн олон улсын үзэсгэлэнд Монгол Улс, Япон, Тайван улсын нийт 29 уран бүтээлч оролцож, уран зураг, монгол зураг, уран баримал, эсгий урлал, инсталляц зэрэг дүрслэх урлагийн олон төрөл зүйлийн шилдэг бүтээлүүдийг толилуулж байгаагаараа онцлог юм.
Үзэсгэлэн 2026 оны 07 сарын 29-ний өдөр хүртэл Монголын Уран зургийн галерейд үргэлжилнэ.






Нийгэм





