Dark Light
Нийгэм | 2026-07-27

УЛААНБААТАРТ 28, 29, 30-НД БОРОО ОРНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2026 оны 07 дугаар сарын 27-ноос 08 дугаар сарын 06-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна.
 
Ойрын өдрүүдэд нутгийн төв хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ.
 
Хур тунадас: 28-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 08 дугаар сарын 01-нд нутгийн төв хэсгээр, 02-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 03-нд Хангайн уулархаг нутгаар, 04-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 05-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
 
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
 
Агаарын температур: 28-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +18...+23 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +20...+25 градус, өдөртөө +31...+36 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +15...+20 градус, өдөртөө +27...+32 градус, бусад нутгаар шөнөдөө +11...+16 градус, өдөртөө +21...+26 градус дулаан байна. 
 
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
 
Хур тунадас: 28-нд бага зэргийн аадар, 29, 30-нд бороо орно, дуу цахилгаантай.
 
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
 
Агаарын температур: 28, 29-нд шөнөдөө +15...+20 градус, өдөртөө халж +25...+30 градус, 30-наас бага зэрэг сэрүүсэж шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +20...+25 градус дулаан байна. 

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00