Dark Light
Нийгэм | 2026-07-27

ХЗДХЯ-НААС ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ “ЯВУУЛЫН ОФФИС” АЖИЛЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас “Эрх зүйт төр- Иргэний итгэлцлийн реформ” ыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд төрийн үйлчилгээг иргэн төвтэй, иргэндээ ээлтэй, хурдан шуурхай болгох зорилго тавин өнөөдрөөс эхлэн /2026.07.27/ “ЯВУУЛЫН ОФФИС” ыг ажиллуулж эхэллээ.
 
Хууль зүй, дотоод хэргийн яамны явуулын оффис Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт харьяалагдах 7 буудлын эцэс /10:00-12:00/ Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт харьяалагдах Шар хадны эцэст /14:00-16:00/  ажиллаж иргэдэд үйлчилгээ үзүүлнэ.
 
Иргэд ЯВУУЛЫН ОФФИС-оор Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа 11 агентлаг
  • Цагдаагийн ерөнхий газар
  • Хил хамгаалах ерөнхий газар
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
  • Улсын бүртгэлийн ерөнхий газар
  • Архивын ерөнхий газар
  • Шүүх шинжилгээний ерөнхий газар
  • Гадаад иргэн, харьяатын газар
  • Дотоод хэргийн их сургууль
  • Хууль зүйн туслалцааны төв
  • Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс үзүүлдэг лавлагаа мэдээлэл, өргөдөл гомдол болон эрх зүйн мэдээ мэдээлэл авч, өөрт тулгамдсан асуудлуудаа газар дээр нь шийдвэрлүүлэх боломжтой юм.
 
Жишээлбэл; Хууль зүйн туслалцааны төвөөс явуулын оффисоор дамжуулан улсын өмгөөлөгчид иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгч, хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ авах эрх, нөхцөл, боломжийн талаар мэдээлэл хүргэнэ. Мөн иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээллийг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран шуурхай, хүртээмжтэй хүргэх “Хуульч AI” хиймэл оюунд суурилсан хууль зүйн зөвлөгөөний аппликейшнийг танилцуулна.
 
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас явуулын оффист иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч, шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх, суллагдсан болон хорих ял эдэлж байгаа эсэх лавлагаа, тодорхойлолт, ялын төрөл, хугацааны өмнө суллагдах хуулийн үндэслэл, шаардлага хангасан мэдээлэл болон хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа, албадлагын арга хэмжээ, зорчих эрхийг хязгаарлах, таслан сэргийлэх арга хэмжээний талаарх мэдээ мэдээллийг өгөхөөс гадна шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, хүүхдийн тэтгэлгийн төлбөрийг хэрхэн гаргуулах болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар мэдээллийг өгч, иргэн, хуулийн этгээдээс гаргасан өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг тухай бүр шийдвэрлэж, төрийн цахим үйлчилгээний "ХУРДАН" киоск төхөөрөмжөөс төр, хувийн хэвшлийн 60 гаруй байгууллагын 600 орчим үйлчилгээ, лавлагаа, тодорхойлолтыг иргэнд гарган өгнө.
 
Шүүх шинжилгээний ерөнхий газраас шинжээчийн дүгнэлттэй холбоотой өргөдөл гомдлын шийдвэрлэлт, хууль эрх зүйн зөвлөгөө болон сэтгэлзүйн зөвлөгөө, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох үйлчилгээ үзүүлнэ.
 
Улсын бүртгэлийн байгууллагаас Иргэний улсын бүртгэл, лавлагаа үйлчилгээг үзүүлж, мөн иргэн, эд хөрөнгө,  хуулийн этгээдийн улсын бүртгэлийн талаар зөвлөгөө мэдээлэл өгч, иргэдийн зүгээс ирүүлсэн өргөдөл гомдлыг хүлээн авч  хариу өгч  ажиллана.
 
Хил хамгаалах ерөнхий газраас Хилийн хоригтой эсэх лавлагаа, хилийн бүс зурваст нэвтрэх лавлагаа, Улсын хилээр нэвтэрсэн лавлагаа, архивын лавлагаа, Гадаад улсад зорчих эрхийн лавлагаа, Хилийн боомтод нэвтрэх зөвшөөрөл, Өргөдөл гомдол илгээх заавар зэрэг үйлчилгээг авч болно.
 
Мөн иргэд та бүхэн энэхүү явуулын оффисоор үйлчлүүлэхдээ Орон сууцны залилан, цахим залилан, гэрээ хэлэлцэл хийх зөвлөгөө мэдээллийг мэргэжлийн хуульчдаас авч зөрчлөө арилгуулж, жолооны болон иргэний үнэмлэхээ газар дээр нь хэвлүүлэн авах боломжтой.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16