Dark Light
Нийгэм | 2020-02-18

АНУ-ЫН ТОМООХОН КОМПАНИУДЫГ МОНГОЛ УЛСАД ҮЙЛДВЭРЭЭ БАЙГУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХЫГ САНАЛ БОЛГОЛОО

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

            Монгол Улсад айлчилж буй АНУ-ын Худалдааны яамны Хятад, Монголыг хариуцсан дэд сайдын орлогч Алан Төрлиг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нар хүлээн авч уулзлаа. Уулзалтаар худалдаа хөрөнгө оруулалтын харилцааг өргөжүүлэх чиглэлд тууштай хамтран ажиллах талаар ярилцсан юм.

            Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Монгол Улсад ноолуур, газрын ховор металл зэрэг түүхий эдийн арвин нөөц бийг дурдаад, энэ чиглэлээр Монгол Улсад бизнес хийхийг урилаа. Тэрбээр АНУ-ын Конгресст өргөн барьсан Гуравдагч хөршийн худалдааны хууль батлагдсанаар Монгол Улсын эдийн засагт эерэг үр нөлөө үзүүлж, дэлхийн ноолууран бүтээгдэхүүний эрэлтийн 50 хувийг дангаараа хангах боломжтой гэлээ.

           Мөн тэрбээр Монгол Улс Зүүн хойд Азийн орнуудад хямд өртөгтэй эрчим хүч нийлүүлэх нөөцтэй бөгөөд эрчим хүчний салбарт бүс нутгийн хэмжээнд санаачилгатай ажиллаж байгаа талаар ярилаа. Тухайлбал, салхин сэнс үйлдвэрлэгч “Женерал Электрик” (GE) зэрэг АНУ-ын томоохон компаниудыг Монгол Улсад үйлдвэрээ байгуулж, хамтран ажиллахыг санал болгосон юм. Уулзалтын төгсгөлд АНУ-ын Худалдааны яамны Хятад, Монголыг хариуцсан дэд сайдын орлогч Алан Төрли АНУ-ын компаниуд Монгол Улсад урт хугацааны, тогтвортой үйл ажиллагаа явуулахыг эрмэлзэж буйг онцлоод, үүнд хоёр талаасаа тууштай хамтран ажиллахын чухлыг тэмдэглэсэн юм.

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25 10:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00