Dark Light
Нийгэм | 2026-11-23

“ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ” ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Цаг уур, орчны шинжилгээний газраас “Орчны хяналт шинжилгээ” зөвлөлдөх уулзалтыг 2026 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгууллаа. Уулзалтад Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн, Нийслэлийн Байгаль орчны газар, Монгол Улсын Их Сургууль болон холбогдох судалгаа, шинжилгээний байгууллагуудын төлөөлөл оролцлоо.
Зөвлөлдөх уулзалтын үеэр ЦУОШГ-аас Орчны хяналт шинжилгээний улсын сүлжээ, шинжилгээний ажлын хөтөлбөр, түүнийг өргөжүүлэх хэрэгцээ шаардлага, судалгаа хөгжүүлэлт, дата мэдээллийн чанар болон нийслэл хот, орон нутгийн агаар, ус, хөрсний чанарын үр дүн, төлөв байдлыг танилцууллаа. Түүнчлэн МУИС-ийн Инженер, технологийн сургуулийн захирал, профессор Ч.Сономдагва МУИС-аас орчны шинжилгээний чиглэлээр хийгдэж буй судалгаа, хөгжүүлэлт, анхаарах асуудлын талаар танилцуулав.
Уг зөвлөлдөх уулзалтын үр дүнд судалгаа, шинжилгээний ажлуудын хүрээнд бий болсон мэдээллийн нэгдсэн санг ЦУОШГ дээр үүсгэж, мэдээллийг нээлттэй солилцох, төсвийн хөрөнгөөр ижил төрлийн судалгаа, хөгжүүлэлтийн ажлыг давхцуулан хийхгүй байх, төсвийн болон төслийн санхүүжилтээр хэрэгжих аливаа ажлын даалгавар, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтэд орчны шинжилгээний улсын сүлжээний хяналт, шинжилгээний үзүүлэлтийг ашиглаж, үр дүнг үнэлж байх зэрэг асуудлаар талууд санал нэгдлээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08