Dark Light
Нийгэм | 2020-02-18

14 ААН-ИЙН СОГТУУРУУЛАХ УНДАА ҮЙЛДВЭРЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ САНАЛЫГ ХҮРГҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэгч 32 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж гүйцэтгэлээ. Хяналт шалгалтаар үйл ажиллагаа явуулаагүй, түр болон бүрмөсөн зогссон, үйлдвэрийн зориулалтын байргүй, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн, согтууруулах ундааны тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хуулийн хугацаанд сунгуулах хүсэлтээ эрх бүхий байгууллагад гаргаагүй, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь цуцлуулах хүсэлт гаргасан зэрэг 14аж ахуйн нэгжийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай саналыг Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд заасны дагуу Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлэхээр ХХААХҮЯ-д хүргүүлээд байна.

/4 дүгээр зүйл. Үйлдвэрлэл, худалдаа,үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл

 

 4.1. Сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архинаас бусад согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон мэргэжлийн хяналтын байгууллагын санал, дүгнэлтийг үндэслэн Засгийн газар олгож, хүчингүй болгоно. “Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулиас...” /

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.13 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00