Dark Light
Нийгэм | 2020-02-18

АМТАТ САЛАТНЫ АМТЫГ ДЭМЖИГЧ МАЙОНЕЗ ХИЙХ АРГА

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

          Монголчууд бид аливаа баярыг нийслэл салатгүйгээр төсөөлөх аргагүй болсон. Холын Францад үүсэж Оросоор дамжин манай оронд бүрмөсөн суурьшсан төмсний салатны гол орц нь майонез байдаг.  Гэхдээ хүнсний бүтээгдэхүүний чанар, хадгалалт асуудал үүсгэх болсон өнөө үед гаднаас майонез худалдаж авах нь өндөр эрсдлийг дагуулах зүйлсийг нэг болжээ.  Тиймээс гэрийн эзэгтэй нартаа зориулж өөрийн гараар амтат майонез хийх жорыг зааж өгөхөөр бэлдлээ. Гэртээ майонез хийж идэх нь хамаагүй амттай, шинэхэн бас ямар нэгэн хадгалалтын химийн орцгүй, сав баглаагүй гэдэг нь бас байгаль орчинд ээлтэйгээс гадна санхүүгийн хувьд ч хямд тусах юм.  Ингээд өөрийн нэрийн майонезтай салатаар хайртай гэр бүлээ дайлахад бэлэн үү?

Орц: - 400г орчим майонез хийхэд орох бүтээгдэхүүн.

Өндөг -  2ш

Нимбэг - 1/2(тал нимбэг)

Тос -  330г ямар нэгэн амт үнэр бага тос

Гич - 1,5 цайны халбага

Давс - 1/2 (тал жижиг халбага)

Хийх арга:

            - Холигчоо крем зуурдаг тохиргоо дээр нь тохируулна.  /гар холигч бас болно/ Өндөг, давс, гичээ холигчинд хийж хольж хутгана. Минут хэр хугацаанд хутгасны  дараа дээрээс нь тосоо маш багаар нэгэн жигд хэмээр холилдож буй өндгөн дээрээ хийж мөн сайтар хутгана.  Аажим аажмаар тос нэмэгдэх тусам улам зуурмаг тань улам өтгөрнө. Ийнхүү өтгөрсөн майонез дээрээ нимбэгийн шүүсээ шахаж холино. Зуурмаг өтгөрөхгүй ба шингэн хэвээр байвал ахин тэвчээртэй хутгаарай. Бэлэн болсон майонезаа шилэнд хийгээд хөргөгчдөө хийхэд илүү өтгөрч биежиж өгдөг.  Энэхүү өөрийн гараар хийсэн майонезийг 7 хоног хөргөгчид хадгалж болно.  

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25 10:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00