Dark Light
Нийгэм | 2020-02-18

ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДҮҮДЭЭС ХУУЛЬ БУСААР МӨНГӨ ХУРААН АВЧ БАЙЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

           Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар /НМХГ/ Хан-Уул дүүргийн 134 дүгээр цэцэрлэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ. Шалгалтаар Бага А бүлгийн багш ангид шаардлагатай эд зүйлс авах зорилгоор хүүхэд тус бүрээс 40 мянга, нийт 720 мянган төгрөг хураан авсан байжээ. Мөн цэцэрлэгийн удирдлага нь 1500 төгрөгийн үнэтэй улавчийг 300 хүүхэд тус бүрд 15 мянган төгрөгөөр борлуулж, дөрвөн сая 500 мянган төгрөгийг төвлөрүүлэн зарцуулалт хийсэн байна. Уг зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 4 дэх заалтыг үндэслэн сахилгын шийтгэл хүлээлгэх саналыг холбогдох дээд байгууллагад хүргүүлжээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25 10:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00