Dark Light
Нийгэм | 2020-02-18

СОГТУУГААР АВТОМАШИН ЖОЛООДОЖ БУСДЫН АМЬ НАСЫГ ХОХИРООЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

          Булган аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад бусдын амь насыг хохироосон осол /2019.11.09/ гарчээ.  Тодруулбал Булган аймгийн Орхон сумын Мааньт багийн “Оросын булаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 41 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 64 км-т/ Булган аймгаас Орхон аймгийн чиглэлд иргэн У-гийн /38 настай, эрэгтэй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн/ жолоодож явсан “Аксент” загварын суудлын машин онхолджээ. Ослын улмаас автомашинд зорчиж явсан иргэн төмөр хийцэд дарагдаж нас баржээ. Ослын газарт тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 3 алба хаагч ажиллаж автомашины хөдөлгүүр хэсэгт дарагдсан байсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат У /52 настай, эрэгтэй/-ын цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22