Цагаан ба хөх дэгдийг өдөрт 5 цэнг 2-3 удаа чанаж уувал элэгний шар биеийн халуун арилна.
Элэг устахад аньсны навч, боролзгоны шар цэцэг хоёрыг хамт чанаж уухад сайн.
Адууны 3 жил болсон хөх хомоолыг нүдэж чанаад тугааж шөлийг өдөрт 2-3 удаа уувал цөсний өвчин эдгэрнэ.
Цөс өвсийг тан эм адил чанаж уувал цөсний өвчинд сайн.
Элэгний аливаа өчинд хонины сүүний ээзгий идэх, ээзгийний ханд уух, ээзгийний шар сүүг өтгөнөөр байнга уухад эм бөгөөд эмийн дээд болно.
Элэгний өвчинд цагаан ямааны тараг, сүү, хүний хөхний сүү уух маш сайн.
Мөн хэвлийд ус хурахад ямааны сэвсээр хөхүүлэхэд сайн.
Элэгний аливаа өвчинд нохойн хошууг нарийн талхлаж хонины элэгний хальс шөрмөсийг авч хувь тэнцүү найруулан нухаж өдөрт хоолны халбагаар 3 удаа усаар ууна.
Гишүүний үндсийг буцалгаж уух элэг томорсонд сайн.
Үхрийн эврийн хяруусыг усаар даруулж уухад элэгний халуун арилна.
Элэгний хавдар, хатуурал, халууныг дарахын тулд усан замаг, хонь, ямааны толгойн нойтон халуун арьс , сүүгээр хөхүүлэхэд тус болно.
Шар өвчний хурц үед баавгайн доньдыг (цөс) өчүүхэн төдийг усанд уусгаж уух.
Цагаан гүүний түүхий сүү, овьёсны шөл, хятад байцааны шөлийг тус тус уувал сайн.
Шар өвчинд туулайн мах, шөлийг идэж уухад их сайн нөлөөлдөг.
Шар өвчинд өөрийн ба эхийн өлөнг уухад сайн.
Буцалгасан усыг мөнгөн аяганд хийж хонуулаад өглөө бүр уух, хус модны навч, гөлөгийг чанаж уухад цөсийг ялган хөөх үйлчилгээтэй. Хусны 10 гр гөлөгийг 100 гр усанд 3 минут чанаж 6 цаг хөргөөд 50 гр-аар өдөрт 3 удаа ууна.
Дэлүүний өвчтэй хүнд ямааны дэлүүний тус газар буй үсийг авч хавдар ба өвчтэй газарт өөрийнх нь шүлсээр норгож 3-аас доошгүй хоног тавьж боовол тустай.
Малын дэлүүг хатааж нүдээд цайны халбагаар өдөрт 2-3 удаа талх эмийн адил буцалгасан усаар даруулж уувал тустай.
Соронзонг дэлүүний харалдаа ар нуруунд тавьж дэлүүн дээрээ төмөр тавихад соронзонгийн нөлөөгөөр (дэлүүний цусанд цагаан цогцос бий) өвчин намдана.
Үхрийн сүү уувал элэгний хУУч, халуун хий хавсарсан, ухаан балартах үед тустай.
Гүргэм элэгний бүх өвчнийг анагаана.
Цагаан төмсний үрээр элэг цээжний халууныг арилгана.
Улаан тарлан үхрийн сүү, тараг, тос, шээс, баас таван зүйл нь эм орох бөгөөд элэгний хүүч халуун хийд тустай.
Элгэнд цус үйвээс(хурваас) хар ухны эврийн тугалмагийг түлж үнсийг хүйтэн усанд зуурч ууваас сайн.
Элгэнд Гүргэм -7 эмийг ууна. Элэгний өвчин хүндрэх шинжтэй бол Гүргэм-7-оос гадна гиван-9 эмийг өгвөөс элэгний цус дэлгэрсэн өвчинд туслах ба Чин хэмээх танг ган төмөр саванд хийж буцалгаж уухад элэгний 13 зүйл халуун өвчнийг анагаана.
Цөсний үрэвсэл өвчинд Дэгд-8, Манагчинбо хоёрыг зохилдуулан өгөх тун сайн. Дэгд-8- ыг шөнө дунд өдөр дунд өгөвөөс шарын гүйдлийг оноосон эрхэм арга.
Элэгний өвчин бүхэнд барагшун -5 эмийг гиван, жүр үр хоёрыг адил хэмжээгээр найруулсан тангаар даруулж өгөхөд онц тустай.
Элэгний халуун хийгээд элгэнд цэврүү үсрэхэд номхотгосон төмөр үртсийг ар үртэй хувь тэгш найруулж сайтар буцалгаж шөлийг нь уулгахад тус болно.
Элэгний хорт хавдарт нохойны нүдээ нээгээгүй гөлөгийг 7-14 удаа өехийгээр нь элгэн дээрээ тавь. Энэ эмчилгээг ердөө ганц удаа хийнэ. Нэг гөлгийг нэг удаа тавина.
Хонины элэг нь элэгний хий, нүд бүрэлзэх өвчинд тустайн дээр цус төлжүүлэх чадалтай. Иймээс хонинй шүүрхий элэг идэхэд тус болно.
Элэгний өвчинд хадны давирхайн шөл уух.
Барагшин нь элэгний архаг өвчнийг анагаана.
Нойр булчирхай болон дэлүүний өрөвсөлтэй хүн элэг, цөсний гэмгүй бол халуун хүйтэн хоолондоо амтлах төдий лаажуу хольж идэж байвал түргэн илаарших нэн сайн.
Долоогоно жимс элэг шарлах, цөсний өвчин, даралт ихдэх, толгой, зүрх өвдөхөд эм болно.
Элэгний хавдарт буурын бохь хэрэглэж болно.