Dark Light
Нийгэм | 2020-02-18

ОБЕГ-ЫН ДАДЛАГА ДУУДЛАГАД 18 АЛБАН ХААГЧ ХАМРАГДЛАА

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас Холбоо, зарлан мэдээллийн тусгай бүлгийн алба хаагчдыг дадлагажуулах, бэлтгэл, бэлэн байдлыг хангах зорилгоор “Уулархаг бүсэд холбоо зохион байгуулах” сэдэвт дадлага сургуулийг зохион байгууллаа.

Дадлага сургуульд Үндэсний аврах бригадын Холбоо, зарлан мэдээллийн тусгай бүлгийн болон Уул уурхайн аврах ангийн 18 алба хаагч хамрагдсан юм.

Сургалтад хамрагдсан алба хаагчдыг 3 бүлэгт хуваан үүргэвчийн богино долгионы станцууд хооронд чигийн ба торын аргаар харилцах, саадтай газар оронд хэт богино долгионы үүргэвчийн радио станц, гар станц ашиглан холын алслалтыг шалгах, долгионы тархах хүрээг тодорхойлох зэрэг дадлага сургуулийг явууллаа.

image

Мөн байршил тогтоогч GPS дээр өгөгдсөн солбилцлын дагуу явах, луужин ашиглан зүг чиг олох даалгавруудыг аврагч-холбоочин бүр 2-4 км-т гүйцэтгэсэн юм гэж ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас мэдээллээ.

image

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25 10:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00