Dark Light
Нийгэм | 2020-02-18

ГЭРТЭЭ АМТАТ ЗАЙРМАГ ХИЙЖ СУРЦГААЯ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

       Зайрмаг гэдэг амттанаас татгалзаж чаддаг хүн цөөн. Ямар ч үед ямар ч улиралд байнга хэрэглээнд байх энэ амттаныг гэртээ хийх аргыг зааж өгье. Энэ бол маш амархан, аманд ороод ууссан амтат зайрмаг юм.

Орц:

Чихэртэй аарц -250гр

Хуурай крем - 1 уут

Сүү -  200мл

Зөөхий - 4 амны халбага

Орео пичень - 1 бүтэн

Ванилин сахар - 1 уут

Хийх аргачлал:

Хуурай крем дээр сүү хийгээд өндөр хурдаар өтгөртөл миксэрдэнэ. Крем дээрээ 4 халбага зөөхий хийнэ. Мөн тасалгааны хэмд зөөлөрсөн чихэртэй аарц хийгээд миксэрдэнэ. Ореог дурын аргаар бутлаад крем дээрээ хийгээд сайтар холиод хутгана.  Зайрмагны хэлбэртэй тусгай савтай бол савандаа хуваагаад хийнэ.  Хөлдөөгчинд 4 цагаас дээш байлган хөлдөөнө. Хэвнээс салгахдаа ширээн дээрээ хэд хэд цохиод хөндийрүүлээд салгаарай. Ингээд таны хийсэн амтат зайрмаг бэлэн боллоо.

Сэтгэгдэл бичих

Санал болгох мэдээ

Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02