Dark Light
Нийгэм | 2020-02-18

ЭНЭ ӨВӨЛ ШАХМАЛ ТҮЛШНИЙ ХОМСДОЛД ОРОХГҮЙ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Тавантолгой түлш ХХК өнөөдрийн байдлаар дөрвөн үйлдвэрийн 7 шугамаар хоногт 3000 тонн орчим түлш үйлдвэрлэдэг байна.  Цаашид үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх үүднээс хоёрдугаар үйлдвэрт гурав, дөрөвдүгээр шугамыг шинээр угсарч ашиглалтад оруулахад бэлэн болжээ. Харин гуравдугаар  шугам 100 хувь дуусч, дөрөвдүгээр  шугамын угсралтын ажил 95 хувьтай явагдаж байна. Мөн 3-р үйлдвэрийн шугамыг өргөтгөж хоёр, гуравдугаар шугамыг угсрах ажил 96 хувьтай байгаа юм.

Дээрх шугамын өргөтгөлүүд бүрэн гүйцэт дууссанаар нийтдээ 11 шугамаар өдөрт 3500 тонн түлш үйлдвэрлэх боломжтой юм. Нийслэлийн гэр хорооллын 220 мянган айл өрх өдөрт 3000 тонн түлш хэрэглэдэг байна. Ийнхүү шугамын өргөтгөлийг хийж, хүчин чадлыг нэмэгдүүлснээр нийслэлчүүд түлшний хомсдолд орохгүй төдийгүй Тавантолгой түлш компани нөөцөө нэмэгдүүлэх боломж бүрдэж байна гэдгийг онцолж байлаа.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14