Dark Light
Нийгэм | 2020-02-18

2019 ОНЫ ЭХНИЙ 9 САРЫН БАЙДЛААР ЭДИЙН ЗАСАГ 6,3 ХУВИАР ӨСЧЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм эдийн засгийн 2019 оны эхний 10 сарын статистик мэдээллийг танилцууллаа. Эхний 10 сарын байдлаар эдийн засаг 6,3 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.

Дотоодын нийт бүтээгдэхүүн 2019 оны эхний 9 сард 13,7 их наяд төгрөг болж, өмнөх оны энэ үеэс 6,3 хувиар буюу 804 тэрбум төгрөгөөр өсчээ. Энэхүү өсөлтөд үйлчилгээний салбарын нэмэгсэн өртөг 6,9 хувиар, аж үйлдвэрийн салбарын нэмэгдсэн өртөг 6 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Дотоодын нийт бүтээгдэхүүн 2019 оны эхний 9 сарын гүйцэтгэлээр эцсийн хэрэглээ 59,8 хувь хөрөнгийн нийт хуримтлал 40,1 хувь, цэвэр экспорт 0,1 хувийг эзэлж байна. Энэ нь өмнөх оны энэ үеэс эцсийн хэрэглээ 2,9 пунктээр, хөрөнгийн нийт хуримтлал  0,7 пунктээр буурч, цэвэр экспорт  3,6 пунктээр нэмэгджээ.

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14