Dark Light
Нийгэм | 2020-02-18

ЧИНГИС ХААН ОДОНГИЙН ЭЗЭД ТОДОРЛОО

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Дэлхийн рок хөгжмийн урсгал хөгжлийнхөө дээд шатанд хүрч, цаашид хэрхэн хөгжих нь тодорхойгүй болсон энэ л эгзэгтэй үед Монгол хамтлаг хөгжмийн ертөнцийг доргион гарч ирсэн "The Hu" хамтлаг байв. Тэд хөөмий, хархираа  морин хуур, товшуур, цуур зэрэг уламжлалт хөгжмийн зэмсгүүдийн дуугаралтыг орчин цаг рок хөгжмийн элементүүдтэй хавсарган тэрхүү “цоо шинэ”-ийг бүтээснээ  “Хүннү рок урсгал" хэмээн зарласан юм.  2016 онд албан ёсоор байгуулагдсан, Ц.Галбадрах, Б.Энхсайхан, Г.Нямжанцан, Н.Тэмүүлэн хэмээх бүрэлдэхүүнтэй тус хамтлагийн “Чонон сүлд”, “Юу вэ, юу вэ, юу” зэрэг “Queen” хамтлагийн алдарт “Bohemian rhapsody”-г ардаа орхин шилдгээр тодорч байсан есөн дуу багтсан гээд тоочоод байвал энэ залуусын амжилт цааш хөвөрнө.

            Тэгвэл уншигчид та бүхэндээ яг  одоо нэгэн гайхамшигтай мэдээллийг Зөгий.мн сайт анхлан дуулгах гэж байна. Эзэн Чингис хааны мэндэлсний ой, "Монгол бахархлын өдөр" улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг тус одонгоор шагнадаг уламжлал 2005 оноос тогтоод буй.

             Харин энэ жилийн буюу 2019 оны Чингис хаан одонгийн эздээр дэлхий дахиныг Хүннү рок урсгалаар тамгалсан  "The Hu" хамтлагийнхан тодорчээ. Уг шагналыг 2019 оны 11 сарын 27-ны өдөр гардуулах юм байна. Цог золбоот залуусдаа амжилт хүсэж, илүү ихийг хийх ерөөлийг өргөе!

 

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00