Dark Light
Нийгэм | 2020-02-18

УЛААНБААТАРТ -17 ГРАДУС ХҮЙТЭН

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

 

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

2019 оны 12 дугаар сарын 24-ний 20 цагаа­с 12 дугаар сарын 25-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Алтайн уулархаг нутгаар, өдөртөө Хангайн уулархаг нутгаар цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 20-25 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 19-24 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч Дархадын хотгороор шөнөдөө 33-38 градус, өдөртөө 22-27 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон голын хөндийгөөр 25-30 градус, бусад нутгаар 16-21 градус, өдөртөө хүйтэрч бүх нутгаар 13-18 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 27-29 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 31-33 градус, бусад хэсгээр 25-27 градус, өдөртөө 16-18 градус хүйтэн байна.

2019 оны 12 дугаар сарын 26-наас 12 дугаар сарын 30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

12-р сарын 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд ихэнх нутгаар, 29-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна. Салхи 26-нд Алтайн салбар уулсаар, 27-нд зарим газраар, 28-нд ихэнх нутгаар, 29-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 19-24 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна. 28-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00