Dark Light
Нийгэм | 2020-02-18

ДЭЛХИЙН ДЭЭРХ ЦОР ГАНЦ ХУВЬ ГАЦУУРЫГ ТАМХИНЫ ИШЭЭР БҮТЭЭЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

 Сөүл хотын байгаль орчин хамгаалах хөдөлгөөнөөс Ганнам дүүрэгт байрлах тамхины үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг KT&G компаний барилгын урд 5 метр өндөртэй тамхины ишээр хийгдсэн гацуурыг 2 цагийн турш байрлуулан тамхины ишнээс ялгардаг хорт бодис далайн экосистемийг бохирдуулж байгааг хүмүүст сануулах зорилготойгоор уг гацуурыг засчээ. Тус тамхины ишээр хийсэн гацуурыг сайн дурын 124 ажилтан 70 мянга гаруй тамхины ишийг ашиглан хийсэн байна. Дэлхийд жилд дунджаар 6 их наяд ширхэг тамхи үйлдвэрлэгддэг ба эдгээрийн 90 хувь нь хог хаягдал болж байгаль орчин тэр дундаа далайн экосистемд хортой нөлөө үзүүлдэг. Хүмүүсийн дийлэнх нь тамхины ишийг байгальд задрах боломжтой бодисоор хийдэг хэмээн боддог ч яг үнэндээ пластик сав, ундааны соруул, гялгар ууттай мөн адил хөрсөнд шингэх гэж 10 жил зарцуулагддаг ажээ. Иймээс хүмүүсийн анзааралгүй өнгөрөөдөг тамхины иш байгаль орчин, тэнгис далайн экосистемыг хордуулж байгааг олонд сануулах нь тус гацуурыг хийх болсон гол зорилго ажээ.            

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00