Dark Light
Нийгэм | 2020-02-18

ЗУЛ САРЫН АЛТАН ГАЦУУР

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Өнөөдөр Зул сарын баяр.  Өнгө өнгийн гэрлэн чимэглэлтэй гацуур модоо засаж, халуун ам бүлээрээ ширээ тойрон баярлаж, бэлгээ солилцож байгаа гайхамшигтай өдөр. Гэхдээ зул сарын гацуур мод зөвхөн ногоон өнгөтэй эсвэл олон салаа мөчиртэй саглагар мод байх албагүйг дараах зураг харуулж байна. Энэ удаад Германы нэгэн компани алтан зоосоор гацуур мод засчээ. Үнэт металлын худалдаа эрхэлдэг Германы “Pro Aurum” компанийн Мюнхен хотод зассан алтан зоосон гацуур Европын хамгийн үнэтэй гацуураар нэрлэгдээд байна.

           

Нийт 2018 ширхэг алтан зоосоор чимэглэсэн пирамид хэлбэрийн уг гацуур нь гурван метрийн өндөртэй бөгөөд энэ сарын 15 хүртэл “Pro Aurum” компанийн байранд байрлуулж байгаа аж. Тус гацуурыг бүтээхэд 63 килограмм цэвэр алт орсон ба нийт өртөг нь 2,3 сая гаруй евро гэнэ.  

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.13 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00