Dark Light
Нийгэм | 2020-02-18

ШАТАХУУНЫ ИМПОРТЫН ДУНДАЖ ҮНЭ БУУРЧЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Он гарснаар Монгол Улс ОХУ-аас тэрбум ам.долларын  нефтийн бүтээгдэхүүн худалдан авснаас дийлэнхийг автобензин эзэлдэг. Өөрөөр хэлбэл Монгол Улс 471.5 мянган тонн автобензин авсан байна. Ингэснээр ОХУ-аас авсан автобензин өнгөрсөн оноос 78.4 мянган тонноор нэмэгджээ. Үүнээс үзэхэд монголчуудын автобензины хэрэглээ нэмэгдэж байгаа юм. Шалтгааныг холбогдох албанаас авто машины импорттой холбож байгаа аж. Үнийн тухайд импортын дундаж үнэ өнгөрсөн оноос 15.5 буурсан байна. Мөн 989.3 мянган тонн дизель түлш худалдан авчээ. Тэгвэл энэ хугацаанд Монгол Улс 334.8 сая ам.долларын боловсруулаагүй нефть зарсан байна. Энэ нь хэмжээний хувьд өнгөрсөн оныхоос 329.4 мянган баррелиар их юм. Гэвч үнийн хувьд өнгөрсөн оноос 31.9 сая ам.доллараар бага байгаа юм. Учир нь өмнө дурдсанчлан ханш бага байсантай холбоотой  гэж тайлбарлаж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00