Dark Light
Нийгэм | 2020-02-18

ХУРХИРАЛТ ГЭНЭТИЙН ҮХЭЛД ХҮРГЭДЭГ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

          Амьсгаа алдагдалтайгаар маш чанга хурхирдаг бол энэ нь нойрны бөглөрөлтөт апнеа синдромын шинж тэмдэг байж болно. Эмчлүүлэхгүй бол цусны даралт өндөрсөх, тогтмол бус зүрхний цохилт, зүрхний шигдээс, харвалт, бүр гэнэтийн үхэлд хүрэх эрсдлийг дагуулдаг. Шөнө нойр муутай хонох нь өдрийн цагаар нойрмоглож осол аваар гарах эрсдлийг нэмэгдүүлнэ. Хэрвээ таны хурхиралт удаан  хугацаагаар үргэлжилвэл унтаж байхдаа хөл гараа цохих, бэлгийн дур хүсэл буурах, зан төлөв өөрчлөгдөх, сэтгэл гутрал үүсэх зэрэг шинж тэмдэг илэрч эхэлнэ. Тиймээс та эхний ээлжинд унтах байрлалаа өөрчлөөд үзээрэй. Мөн жингийн илүүдэл хурхиралтад нөлөөлдөг тул жингээ хасаж, унтахаасаа өмнө их хоол идэхгүй байх, тайвшруулах эм, согтууруулах ундаанаас татгалзах нь зүйтэй. Хэрэв ингээд ч тус болохгүй бол эмчид үзүүлэн бусад эмчилгээний аргууд болох мэс засал хийх, тагнайд зөөлөн суулгац тавих, унтаж байхад нь хамар руу нь агаар шахдаг аппарат хэрэглэх эсвэл шөнийн цагаар эрүү хэлийг урагш нь татдаг амны хэрэгсэл зэрэг эмчилгээг хийлгэж болно.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00