Dark Light
Нийгэм | 2020-02-18

КАНАД УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУХ ЭЛЧИН САЙД КЭТРИН ИВКОФ ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИЛАА

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

         Канад улсаас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдон ирсэн хатагтай Кэтрин Ивкоф өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзаж, хоёр орны эдийн засаг, соёл, спортын харилцааны асуудлаар санал солилцсон байна.  Монгол-Канадын гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, түүний бүтэц нь уул, уурхай, ашигт малтмалд тулгуурласан байдаг тул эдийн засгийн харилцаагаа төрөлжүүлэхэд, тэр дундаа хөдөө аж ахуйн салбарын оролцоог нэмэгдүүлэхэд түлхүү анхаарахыг Элчин сайдаас хүссэн юм.  Мөн Монгол Улсын алслагдсан сумдыг Канад технологиор шинэчлэх ажил эхэлсэн талаар дуулгаж, төсөлтэй танилцах, бусад сумдыг шинэчлэх ажилд Элчин сайдыг идэвхтэй оролцохыг уриаллаа. Талууд мөн спортын хамтарсан бэлтгэл хийх, багш дасгалжуулагчаа харилцан солилцох зэрэг спортын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцсон байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00