Dark Light
Нийгэм | 2020-02-18

АМНЫ ХААЛТЫГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛЛӨӨ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

        Сүүлийн үед амны хаалт буюу маскны хомсдол үүсэх эрсдэлтэй байгааг албаныхан хэлж буй. Тэгвэл Гаалийн ерөнхий газраас нэг удаагийн амны хаалтыг татвараас чөлөөлсөн байна. Эмнэлгийн зориулалтаар ашиглах амны хаалтыг Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасны дагуу Эрүүл мэндийн яамнаас олгосон тусгай зөвшөөрөлтэйгээр, хувь хүмүүсийн хэрэглэх амны хаалтыг тусгай зөвшөөрөл, лицензгүйгээр улсын хилээр шуурхай нэвтрүүлж байгаа юм.

       Түүнчлэн гаалийн байгууллага шинэ коронавирусийн халдвартай холбоотойгоор тусламжаар ирж байгаа амны хаалт болон хувийн бусад хамгаалах хэрэгслийг улсын хилээр шуурхай нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлж байгаа гэдгийг тодотгов. Гадаадад амьдарч буй монголчуудын зүгээс олон тооны амны хаалт эх орондоо явуулах гэсэн боловч гаалийн татвар төлөх шаардлага үүссэн учраас хил нэвтэрч чадахгүй байх асуудал үүсээд байсан юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07