Тажикстан улсын Душанбе хотноо зохион байгуулагдаж буй Олон улсын жүдо бөхийн холбооны (IJF) залуучуудын анхдугаар "Hoji Sharif Dushanbe Grand Prix Juniors 2026" тэмцээн үргэлжилж байна.
Тус тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд эхний өдөр барилдсан Монголын тамирчдаас “Мон-Алтиус Цагаанбаатар академи”-ийн тамирчин, “Мон-Алтиус” дээд сургуулийн хоёрдугаар курсийн оюутан Батбилэгийн Бат-Энэрэл эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд мөнгөн медаль хүртлээ.
Түүний жинд алтан медалийг Казахстаны тамирчин Сейтжан Маметов авсан бол гуравдугаар байрт Тажикстаны Шокир Гаюбов ОХУ-ын Иван Юртаев нар оржээ.
ТАТАР МАЙДАР






Спорт


