Dark Light
Нийгэм | 2020-02-18

ХАР ТАМХИ ХУДАЛДААЛСАН С.БАЯРМАА, Х.МӨНХ-ЭРДЭНЭ НАРТ ЯЛ ОНООЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

         Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс, хар тамхи худалдаалсан С.Баярмаад 6 жил, Х.Мөнх-Эрдэнэд 5 жилийн хорих ял тус тус оноолоо.

        Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн хар тамхи худалдаалсан гэмт хэрэгт С.Баярмааг, Х.Мөнх-Эрдэнийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг өчигдөр буюу хоёрдугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн байна.

       Тэднийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-т зааснаар С.Баярмааг 6 жилийн хорих ял, Х.Мөнх-Эрдэнийг 5 жил хорих ял тус тус шийтгэж, тэдэнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07