Коронавирусийн халдвар авсан хүмүүст шинж тэмдэг янз бүрээр илэрч байна. Өвчний гадаад илрэл, шинж тэмдэггүй ч Ухань хотын коронавирустэй гэсэн оноштой 10 настай хүүд өвчний ямар ч шинж тэмдэг илрээгүй байна. Хүү ээж аавын хамтаар Хятадын цагаан сарын баярын үеэр Ухань хотод байх өвөг эцгийндээ зочилжээ. Энэ үеэр вирус авч хүүгээс бусад аав ээж, эмэг эх, өвөг эцэг нь өвдөж эмчлүүлсэн бол 10 настай жаал шинжилгээгээр вирустэй гэж гарсан ч халуурч ханиалгаагүй байна. Эмч хүүд гадаад илрэлгүй вирус тээгч гэсэн онош тавьжээ.
“Бие муудахгүй болохоор эмнэлэгт очихгүй байгаа вирус тээгч зөөлөн халдвар тараагч болж болзошгүй”-г Умард Каролинагийн их сургуулийн дэргэдэх Нийтийн эрүүл мэндийн Жиллингсийн сургуулийн микробиологи, иммунологийн профессор Ральф Барик тайлбарлав. Коронавирусийг олон арван жил судалж буй тэрбээр 2003 онд SARS дэгдэхээс өмнө энэхүү өвчнийг сэрэмжлүүлж байжээ. Жаалхүүгийн эцэг, эх вирусийн халдвартай байхдаа мөн л халуураагүй. Хожим нь халдвар Уханьд очоогүй төрөл саднаас нь ч илэрсэн юм. Мөн адил тохиолдлыг БНХАУ-аас гадна ч бүртгэжээ. ХБНГУ-д компанийн дадлагажуулах сургалтад оролцсон дөрвөн хүнээс халдвар илэрсэн. Дадлагажуулах сургалтад оролцогчдын дотор БНХАУ-д зочлоод ирсэн, гаднаасаа өвчний сэжиггүй ажилтан байсан юм. Жаалхүү эцэг эхийн хамт 12 дугаар сарын 29-нд Шэньжэниэс Уханьд өвөг эцэг, эмэг эхийндээ ирсэн ажээ. Уханьд ирснээс хойш хоёр хоноод Хубэй мужийн Эрүүлийг хамгаалах комисс тус хотод нийт 27 хүн шалтгаан нь тодорхойгүй уушгины хатгаа туссаныг зарласан нь тухайн үедээ олны анхааралд өртөөгүй өнгөрчээ. Уханьд байх эхний 3-5 хоногт уг айлыг дөрвөн ч хүн халуурч, ханиалган, бие суларч, гүйлгэж эхэлсэн байна. Шэньжэньд буцсан хойноо эмнэлгийн шинжилгээ, уушгины зургаар 2019-nCoV вирустэй гэсэн онош гарчээ. Эцэг эхийн хүсэлтээр хийлгэсэн хүүхдийнхээ уушги, хамар, хоолойн шинжилгээгээр халдвартай болох нь тогтоогдсон байна.
АДМИН








Нийгэм



