Dark Light
Нийгэм | 2020-03-12

Боодол өвсний үнэ 16 мянган төгрөг хүрчээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

     Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, эрс хүйтэрч, хаваржилт хүндрээд байгаа билээ. Мөн Монгол улсын нутаг дэвсгэрт коронавирусийн халдвар илэрч хөл хорио тогтоосонтой холбогдуулан малын тэжээлийн үнэ эрс нэмэгдээд байгаа нь малчид, мал аж ахуй эрхэлдэг иргэдийн бухимдлыг төрүүлээд байна.

Ялангуяа боодол өвс  6000-8000 төгрөгийн хооронд зарагдаж байсан бол өнөөдөр /2020.03.12/ 16 мянган төгрөг болж эрс нэмэгджээ. Аливаа асуудал гарахад зарж борлуулж буй бүтээгдэхүүнийхээ үнэд өөрчлөлт оруулдаг иргэд, худалдааны байгууллага, ААН–дэд хяналт тавих цаг болжээ.  ШӨХТГ үндэслэлгүйгээр үнэ нэмсэн асуудалд хяналт тавьдаг. Тиймээс иргэд баттай мэдээллээ ШӨХТГ-ын 18001284 утсанд өгөх боломжтой юм байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00